Ховд аймагт бог малын мялзан төст өвчин гарсантай холбогдуулан энэ сарын 13-наас эхлэн 10 хоногийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа билээ. Мөн мялзан төст өвчний голомттой газруудад 44 пост шинээр гарган ажиллаж байна. Аймгийн хэмжээнд одоогоор 11 сумын 34 багийн 820 орчим өрхийн 65870 гаруй мал гоц халдварт мялзан төст өвчнөөр өвчилж, 11632 толгой мал үхсэн байна. Энэ өвчний шинж тэмдэг нь Ховд аймагт өнгөрсөн гуравдугаар сард илэрсэн бөгөөд оношийг нь тогтоож чадахгүй явсаар өнгөрсөн наймдугаар сард албан ёсоор мялзан төст өвчин болохыг нь тогтоосныг албаны хүн хэлж байна.Өндөржүүлсэн бэлэн байдлыг малын өвчний тархалт, эдгэрэлт, вакцинжуулалтын ажилтай уялдуулан бууруулах юм.
Мялзан төст өвчний шинж тэмдэг хэзээ илрэв
2016-09-16 12:16:21