8o
Улаанбаатар хот
mobile menu

Хятад лим ба “Женко” Х.Баттулгын монгол дахь хоршил

2015-11-10 11:49:00

“Женко”хэмээхулс төрч Х.Баттулгын цаад хүн, Баянгол зочид буудлын нууц эзэн гэгддэг хятад угсааны ах дүү хоёр Лимын тухай элдэв үгс улс төрчдийн дунд олон жил яригдсаар ирлээ. Ах дүү хоёрын нэг Лим гэгчсүүдэрт 25 жил нуугдаж залхаад ил гарахыг хүсчээ. “Forbes Mongolia”2015/01 сэтгүүлд өгсөн ноён Лимийн ярилцлага саяхан “Өнөөдөр” сонинд нийтлэгдсэн билээ. Б.Лимийн ярилцлагыг Х.Баттулгын талаарх мэдээлэлтэй харьцууллаа.

Лим: “Танай хувааж идэх бялуу дэндүү том, гагцхүү Засгийн газар нь зөв зохион байгуулалттай байж, бялуугаа хүртээмжтэй... хуваарилах нь чухал”

Лим,

-1990 онд Сингапурт электрон барааны дэлгүүр нээж байжээ.

Баттулга,

-90-ээд оноос Монголд Сингапурын электрон барааг олон дахин нугалан зарж эхэлсэн.

Лим,

-1991 онд гуч дөнгөж шүргэж яваа залуу Монголд ирсэн.

Баттулга,

-Лимийг Монголд суурьшуулсан хүн гэлцдэг.

Лим,

-Дуут мессеж хүлээн авдаг Пэйжер болон Тайгер, Хайнеккен шар айраг, бохь, Кока Кола ундааг Монголд оруулж ирж том ашиг унагаж байжээ.

Баттулга,

-Монголд гар утас болон Тайгер, Хайнеккен, Кока Колагийн үйлдвэрлэл эрхэлдэг М Си Эс компанийг үздэггүй.

Лим,

-Баянгол зочид буудалд “Casablanca"ресторанаа нээсэн.

Баттулга,

-Баянгол зочид буудлыг хувьчилж авч 1997-2004 онуудад Гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байв.

Лим,

- Итгэлийг нь хүлээсэн хүнд ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр хагас сая доллар хүртэл өгсөн тохиолдол бий. Монгол дахь бизнес нь маш хурдтай өсчээ. Тэр “Хэрвээ би Сингапуртаа байсан бол тэрхүү аймшигт өрсөлдөөн дунд юу чүгүй нүцгэн хоцорч болох байсан” гэж ярьжээ. Тэрбээр Монголын үйлдвэрлэл, үйлчилгээ, уул уурхай, барилга, банк санхүү, боловсрол, зочид буудал, аялал жуулчлал, хоол хүнс зэрэг салбарт хөрөнгө оруулсан гэдэг. Ялангуяа хуучин ХИД1 дэлгүүр байсан Raffles сургуульд оруулсан хөрөнгө оруулалтандаа сэтгэл хангалуун явдаг байна. Гэтэл Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл нэгэнтээ “Би чамайг Монголд ямар бизнес хийдгийг мэдэхгүй” гэжээ.

Баттулга,

-Өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурьдсан Баянгол зочид буудал, Мах Импех, Талх чихэр, ХИД-ээс гадна хэвлэлд холбож бичдэгАПУ, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банк, Дарханы төмрийн үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэр, Төгрөг нуур нүүрсний орд зэрэг улсын үйлдвэр, аж ахуйн газруудыг маш олноор нь хямд хувьчилж авсан гэсэн яриа тасардаггүй. Түүний овоглодог Женко хэмээх компани Монголд байдаггүй. Тус компаний албан ёсны вэбсайт нь Сингапурт байдаг нь илчлэгдэж удалгүй Монголоос орох боломжгүй болгосон.

Лим,

-Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр MIG хэмээх уул уурхайн компаниараа анхны IPO-г хийж байжээ.

Баттулга,

-Монголоос анх удаа Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр IPO хийсэн үндэсний компанид дургүй.

Лим,

-“Форбес Монголиа” сэтгүүлийн сэтгүүлчтэйGrand Hyatt Singapur зочид буудалд ярилцжээ. Биллиг бага байхад энэ буудлын буурь сураггүй, оронд нь навсгар байшин, намаг шавхайтай гудам л байж.

Баттулга,

-Баянгол зочид буудлын буурин дээр олон давхар зочид буудал барих мэдээ хэвлэлд гарч байгаад сураггүй болсон.

Лим,

-Монголд татварын мөнгө хаашаа урсан оддогийг бодоод бодоод олдоггүй.

Баттулга,

-Түүний хувьчилж авсан,төрийн өмчинд байсан томоохон компаниуд үндэсний шилдэг татвар төлөгч компаниудын жагсаалтанд багтдаггүй.

Лим,

-50 сая малтай улсыг ядуу гэх үү, Монголчууд хэзээ ч өлсөхгүй гэж ярьжээ.

Баттулга,

-“Эдийн засаг муудах юм бол Та хариуцлага хүлээх үү” гэсэн сэтгүүлчийн асуултанд “Бид Африкийн орон шиг болохгүй, мал сүрэг биднийг хамгаалж үлддэг, малын буян” хэмээнхариуцлагаас бултаж хариулсан нь Монголыг дэлхийнхөгжлөөс хоцрогдсон орон байлгахыг хүсдэг гэсэнтэй агаар нэг сонсогдсон.

Лим,

-Эдний гэр бүл өдөр болгон Монголтой харилцдаг.

Баттулга,

-17 чингэлэг спиртийн хэргийн үед цагдаад эрэн сурвалжлагдаж байхдаа Сингапурт Лимийнд нуугдсан гэлцдэг, байнга Сингапур явдаг, энэ орноос жишээ авч ярих, нэвтрүүлэг хийх нэн дуртай. Түүнчлэн төмөр замын онц ноцтой их хэмжээний мөнгө угаасан хэргээр шалгуулахаас оргон зайлж Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа“Либерти Партнерс” компанийн захирал Ч.Ганбат одоо Сингапурт бүгсэн мэдээлэл бий.

Лим,

-Монголын улс төр, эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалт, ялангуяа Оюутолгой, Тавантолгойн талаар бясалган бодох дуртай. Тэрээр, “Уул нь танай хувааж идэх бялуу дэндүү том, гагцхүү Засгийн газар нь зөв зохион байгуулалттай байж, бялуугаа хүртээмжтэй... хуваарилах нь чухал” гэж ярьжээ.

Баттулга,

-Монголын парламентад 2004 оноос эхлэн 3 удаа сонгогдсон, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Үйлдвэр ХАА-н сайдаар ажиллаж байсан. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болох хүслээ нуудаггүй. Тавантолгойн орд болон тус уурхайгаас урагш татсан төмөр замд хувийн хөрөнгө оруулалт хийхийг улайран эсэргүүцдэг мөртлөө Оюутолгойн талаар ам нээдэггүй. Женкогийн уул уурхайн олон компанийн нэг Камл /CAML/ нь“Петро Чайна Дайчин Тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч хятадын 26 компанид монгол ажилчдыг зуучлахдаа ажлын нэг байрнаас цалингийн 50-иас илүү хувийг сааж өндөр ашигтай ажилладаг гэсэн мэдээлэл нэг үе хэвлэлд гарч байсан.

 

Чингисийн баатаруудад дүрээ мөнхлөх Хятад угшилтай хүмүүсийн хүсэлтийг хүлээж аваад эхэлжээ

Лим,

-2010 онд Холливудын жүжигчин Жэки Чаныг Монголд авчирчээ.

Баттулга,

-Монголын хэвлэлд Х.Баттулга Холливудын од Жэки Чаныг Монголд авчирлаа хэмээн шуугиж байв. Хэн нь авчирсан юм бол?

Лим,

-Багаасаа дуучин болохыг мөрөөддөг байсан ба дуучин Б.Сарантуяа нарын цомогийг ивээн тэтгэж байжээ.

Баттулга,

-Олон нийт дээрх дуучинг ивээн тэтгэж дэмжиж байсан гэж бас ойлгож ирсэн.

Лим,

-Автомашины хоббитой, Феррари клубын гишүүн.

Баттулга,

-Үнэтэй автомашины баян цуглуулгатай мөртлөө заримыг нь унахаас ичдэг гэнэ. Өнгөрсөн зун цагаан өнгийн Хаммер лимузен нь Монголд хийсэн Лимийн хүүгийн хуримын зураг авалтанд үйлчилжээ.

Лим,

-Өнгөрсөн онд Сингапурын Феррари клубын гишүүдээ, гэр бүлийнх нь хамт Монголд авчирч аялал зохион байгуулахдаа Цонжин болдогт буужээ. Чингис хааны хөшөөт цогцолборын энэ газрыг анх тэр сонгож, хамтрагчтайгаа нийлж хөрөнгө оруулж ажилласан, 10 мянган баатарын хөшөө барих төсөл бас түүний санаа байсныг Монголчууд мэддэггүй. Өөрийн дүрээ мөнхлөх энэ хөшөөг эзэмших сингапур, хятад хүмүүс эхнээсээ хүсэлтээ илэрхийлж эхэлжээ. 2016 онд ээлжит Феррари  клубын аялалаа дахин зохион байгуулах төлөвлөгөөтэй.

Баттулга,

-Түүнийг Цонжин болдог хөшөөт цогцолборыг анх санаачласан гэж Монголчууд итгэдэг. Өөрөө ч тэр талаар ярьж, зураг хөргөө байнга авахуулдаг. Цонжин болдогийн цогцолборыг ард түмний хандив оролцуулан байгуулсан ба Майдар төслөө 2016 онд ашиглалтанд оруулахаар иргэдээс хандив гуйж байгаа. Лим энэ хоёрын хэн нь энэ хөшөөг анх санаачилж байгуулсан юм бол? Чингисийн баатруудын дүрийг хятад хүмүүс мөнгө цохин сонгож эхлэсэн, энэ цогцолбор нь зөвхөн бизнесийн зорилготойг Монголчууд мэддэг болов уу? 

Лим,

-Том охин нь пиарын салбарт ажилладаг.

Баттулга,

-Пиарын салбарт асар их сонирхолтой. Монголчуудыг талцуулж үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхсан телевизийн нэвтрүүлэг хийж Ерөнхийлөгчид зэмлүүлж, эгдүүцлээ дараа нь элдвээр илэрхийлж байв. С1 телевиз, Ардчилал, Монголын мэдээ сонин, нэр бүхий вэб сайтуудын эзэн, Монголд хамгийн олон телевиз эзэмшдэг банкны захиралтай найз.

                                                                                                                                            Ч.Монголхүү

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
болд
ИЛТ НҮҮРСЧИДИЙН ЗАХИАЛАТ БИЧЛЭГ БАЙНА ДОО
2016/05/05 103.17.108.42
Хээгий
Гаагүй эх үүсвэртэй мэдээлэл тавьдагюм боловуу гэж бодсон нь шал худлаа мэдээлэл тавьж хүмүүсийн тархийг угааха болиоч chuhal.mn худлаа мэдээллийг ингэж шуурдаг бас хариуцлагагүй нөхөд байна даа
2016/04/05 103.17.108.42
zochin
battulga mcs-iig hyatad ezentei geed durgui ene tend zarlaad yavdag odoo uuruu bur jinhen mongoliin hunsiig hyatadaar atguulchihaad ingej yavdag bna shuu. odoo mah impeksiin hiam nuudel buteegehuuniis hudaldaj avahaas tatgalzah heregtei bolh ni dee.atar t
2016/02/22 103.17.108.42