Гадаад паспорт захиалга ирэх сараас хэвийн үргэлжилнэ гэдгийг албаныхны мэдээллээ. Мөн гурав хоногийн дотор яаралтайгаар захиалах үйлчилгээг түр зогсоосон байна. Түр зогсоосон гэдэг нь иргэдийг олон цагаар дугаарлуулахгүйн тулд дугаар олголт хийсэн аж. Ингээд иргэд есдүгээр сарын 30-ныг хүртэл дугаар авсан гэсэн үг. Энэ сарыг дуустал дугаар авсан иргэдэд гадаад паспортыг нь хэвлэж өгөх юм. Харин аравдугаар сарын 1-нээс захиалга хэвийн үргэлжлэх аж.Гэхдээ энэ хугацаанд зайлшгүй шаардлагатай хүсэлтийг хүлээн авч, паспортын гаргаж өгнө гэлээ. Тухайлбал, яаралтай эмчилгээ, хурал зөвлөгөөн, сургуульд явах иргэдийн хүсэлтийг хүлээж авч, гурав хоногийн дотор шийдвэрлэх юм байна. Ингэхийн тулд иргэд өргөдөл бичих хэрэгтэй аж.