8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-09-19 08:33:00

08:00 цагт

Хууль сахиулах их сургууль дээр Онцгой байдлын ерөнхий газар, ХСИС-ийн Онцгой байдлын сургуулиас АНУ-ын Элчин сайдын яам, Аляскийн үндэсний гвардтай хамтран "Гамшгийн удирдлага" сургалтын нээлтийн ажиллагаа болно. Уг сургалт энэ сарын сарын 19-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Хууль сахиулах их сургуулийн дэргэдэх Онцгой байдал, хил, цагдаа, шүүхийн шийдвэрийн сургуулийн албан хаагчдын гамшгийн удирдлагын чадварыг дээшлүүлэх, гамшгийн үед ажиллах харилцан хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилготой уг сургалт, дадлага сургуульд АНУ-аас гамшгийн удирдлагаар мэргэшсэн багш нар, мэргэжлийн аврагчид ирж хамтран сургалт, дадлага явуулахаараа онцлог юм. 

09:00 цагт

 “Пума Империал-2” зочид буудалд “Монгол Улсын Нээлттэй засгийн түншлэлийн 2016-2018 оны Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө”-г олон нийтэд албан ёсоор танилцуулах, төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хэрэгжилтийг хангуулах тогтолцоог бий болгох, холбогдох иргэний нийгмийн төлөөллүүдийг өргөнөөр оролцуулах тухай асуудлыг нээлттэй хэлэлцүүлэх арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

10:00 цагт 

МҮХАҮТ Бразил-Монголын Худалдааны танхимтай хамтран МҮХАҮТ-ын Хурлын танхим (507 тоот)-д Монгол-Бразилын анхдугаар танилцах бизнес уулзалтыг зохион байгуулна. Уг арга хэмжээнд Бразилийн талаас дэлхийд тэргүүлэгч мах боловсруулах мөн хөрөнгө оруулалтын компани оролцох бөгөөд мах, махан бүтээгдэхүүн боловсруулах технологи, төмснөөс этанол, хог хаягдлаас био-түлш гаргаж авах зэрэг технологийг Монголд нэвтрүүлэх, хоёр орны худалдаа эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа юм.

11:00 цагт

 Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд НЭМХ-ээс “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт 

Шонхор тауэрийн 12 давхарт Азийн оюутны сагсан бөмбөгийн АШТ-ий хэвлэлийн бага хурал болно. Хуралд Азийн оюутны АШТ-д оролцож байгаа улсуудын шигшээ багийн дасгалжуулагч, ахлагч нар болон тэмцээнийг зохион байгуулах хорооны төлөөлөгчид оролцох юм.

11:00 цагт

 Монголын Хуульчдын холбооноос Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 304 тоотод хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурлаар Хуульчдын холбооны удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулж, Хуульчдын холбооны Их хурлыг хуралдуулах болсон талаарх мэдээллийг өгнө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл