8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг түр зогсоолоо

2016-09-19 08:59:00

Орон сууцны найман хувийн хүүтэй зээл түр зогсоод байна. Энэ талаар Монголбанкны хэвпэлийн төлөөлөгч Д.Ариунаа “Арилжааны банкууд ипотекийн зээлийн санхүүжилтын эх үүсвэрээ зориулалт бусаар зарцуулсан тохиолдол илэрсэн.

Өөрөөр хэлбэл, банкууд ипотекийн зээлийн эх үүсвэрээ авахын тулд Монголбанкинд зээлийн зориулалтынхаа мэдээллийг гаргаж өгдөг. Тэр мэдээлэл дээр үндэслэж санхүүжилт олгодог. Г этэл зарим банк энэ эх үүсвэрээ өөр зээлд зарцуулсан тохиолдол илэрсэн. Тиймээс энэ хэрэг дээр шалгалт явуулж дууссан. Одоо гарсан зөрчлүүд дээр дүгнэлт хийж байгаа. Албан ёсны дүгнэлт гарсны дараа ипотекийн зээд үргэлжлэх болно” хэмээжээ. Шалгалтыг өнгөрөгч наймдугаар сард явуулсан бөгөөд энэ хугацаанаас арилжааны банкуудаар ипотекийн зээл олголтыг түр зогсоожээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Bi bol man gishuuun
Bair avah shaardlagad nas mini 1 jileer nemegdsen ni zeeliin hugatsaa 1 jileer hasagdav mun oron suutsandaa amidrah hugatsaa 1 jileer hoishilov. Minii songolt buruudsang amidral deeree oilguullaa da .
2016/09/20 202.70.46.234
иргэн
зээлээ авья аа. МАН-аа
2016/09/20 103.9.90.231
Зээлдэгч
Юу ч байсан орон нутгийн сонгууль дуусаг, тэгээд бүр мөсөн зогсооё. Тэрний наана ингээд малнуудаа хариулаад байж л байя гэсэн юм шиг л санагдчихлаа
2016/09/20 202.21.100.46