8o
Улаанбаатар хот
mobile menu

Аз нь гийсэн IT залууг "Геннис"-т бүртгүүлэх үү

2016-09-19 09:04:00

Сугалаачин Монгол. Хичээлийн шинэ жил эхлэхэд балчир үрс минь цэцэрлэгт орохын тулд “Ёндогоо” үзнэ. Хэдэн зуун хүүхдээс нэг ангид зөвхөн 50-60 хүүхэд л аз таарч сугалагдаж цэцэрлэгийн босгоор алхана. Гэр бүлийн хэрэгцээний 0,7 га газартай болохын тулд үе үехэн газар өмчлөх сугалдаанд бас л орно. Тэр ч бүү хэл түрээсийн орон сууцанд орохын тулд сугалаанд "Аз"-аа үзнэ. Энэ мэтчилэн зүйлээс хараад байхад манай улс "Сугалаачин Монгол" гэдэг нэр яг тохирох ч шиг. Өөр нэг сугалаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль шинэчилсэн найруулгаар энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд ААН-үүд төлбөрийн баримт буюу НӨАТ-ын хоёр хувийн урамшуулал авах эрхтэй, сугалаатай баримтыг хэвлэж эхэлсэн явдал юм. Ингэснээр НӨАТ-ын буцаан олголтыг жилд нэг удаа олгох бөгөөд иргэд 2017 оны 1-р улиралд НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг авахаар зохион байгуулагдсан.

Уг хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн “Сугалаачин Монгол”-ын ард түмэн НӨАТ-ын баримтыг нэг бүрчлэн бүртгүүлж “Аз”-аа үзэж эхэлсэн. Өнгөрсөн нэгдүгээр сарын  17-ны өдөр МҮОНТ-ээр сугалааны анхны азтануудыг  тодорсон. Энэ өдөр нийт 1044 азтанаас  500.000 төгрөгийн ес, 100.000 төгрөгийн 89, 20.000 төгрөгийн 946 азтан тодорсон юм. Энэ удаагийн тохиролоор танил минь 20 мянган төгрөг хожиж их л баярлаж “Би сугалаанд азтай, ёндоотой” хэмээн өөрийгөө тодорхойлж ч байсан. Ийнхүү хэд хэдэн сугалааны тохирол явагдсаар. Гэтэл өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдрийн сугалаагаар 400 саяын азтан тодорлоо. Тухайн үед Улаанбаатар хотоос азтан тодорсон хэмээн зарласан ч тун удалгүй орон нутгаас бас нэг 400 саяын азтан гарч ирсэн юм. Тухайн үед Улаабаатар хотоос тодорсон азтанг хуурамч баримт үйлдсэн гэж  үзэж цагдаа, шүүхээр явж байсан удаатай. Хэрэг нь одоо ч нэг тийш болоогүй л хэвээр.  Ийнхүү НӨАТ-ын сугалааны "Но" гарсаар л.

Гэтэл НӨАТ-ын тухай хууль хэрэгжээд ес дэх сартайгаа золгож байхад уг ажлыг зохион байгуулж буй Р.Отгонтулга хагас жилийн турш журмаа зөрчсөн мэдээллийг олон нийтэд өгч байв. Тодруулбал, 2 хувийн буцаан олголт авах урамшуулалд хамрагдахад хугацаа хамаарахгүй гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа ярьж байсан ч нэг л өдөр журам өөрчлөгдсөн тухай олон нийтэд мэдээлж сугалаанд оролцохын тулд сугалаа болохоос 24 цагийн өмнө заавал баримтаа бүртгүүлэх ёстой гэх нь тэр. Р.Отгонтулгын тайлбарласнаар бол баримтаа бүртгүүлээгүй ч сугалаанд оролцох нь баримт хуурамчаар үйлдэх нөхцөлийг бий болгосон учраас журмаа өөрчилсөн гэх юм. Мөн НӨАТ-ын урамшууллын төслийн IT ажилтан 30 удаа сугалааны азтан болсон талаар мэдэгдсэн юм. Тэр аз нь гийсэн IT залуу хэн бэ. Хамгийн сонирхолтой нь  баримт бүрээ бүртгүүлсэн хэрнээ нэг ч удаа азтан болоогүй хүн олон байхад 30 удаа азтан болсон хүн цаана чинь байна. Тэгэхээр нэг л “Но”-той санагдаж байгаа биз. Эсвэл "Сугалаачин Монголын" иргэн “Азтай” байх нь мэдээж.  Азтай, Азтай байлаа гэхэд нэг хүн 30 удаа азтан болно гэдэг  үнэхээр азтай гэлтэй. Дэлхийн сонин содон үйлдэл,  үйл явдлыг бүртгэдэг “Геннисс”-ийн номонд энэхүү “Азтай” эрхмийг бүртгүүлвэл зүгээр юм уу ч гэсэн бодол ч төрөх юм. Манай улсад төдийгүй дэлхийд сугалаанд ийм олон хожсон хүн хэр бол. Ийм “Аз ёндоотой” хүн эсвэл зөвхөн манайд байдаг юм уу. Энэ аз уу, эсвэл арга заль уу. Үүнийг шалгадаг хянадаг газар байна уу.

Авсан баримтаа бүртгүүлээд нэг ч удаа азтан болж үзээгүй хүмүүс НӨАТ-ын урамшууллын сугалаанд итгэл алдарч, баримтаа худалдагчид нь бэлэглэж, дурсгадаг болсон гэх юм.   Ер нь өнгөрсөн хугацаанд хамгийн олон удаа азтан болсон иргэдийн жагсаалтыг худалдагч, кассчид, шатахуун түгээхийн ажилтнууд тэргүүлж байгаа гэнэ. Энэ жишээнээс иргэдийн идэвхи суларсан нь анзаарагдаж байна. Ийнхүү НӨАТ-ын хамгийн өндөр настай иргэн 92 настай, хамгийн залуу нь гурван сартай гэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
ТИЙМ ШҮҮ ИТГЭЛ АЛДАРСАН. ТИЙМЭЭС ЗАЙСАН ДАХЬ МИНИЙ ДЭРГҮҮР ҮРГЭЛЖ НӨАТ ӨГӨХГҮЙ Ч ГЭСЭН ХЭРҮҮЛ ХИЙХЭЭ БОЛЬСООН, ШАЛГААД ҮЗЭЭРЭЙ
2016/09/23 202.70.34.98
Zochin
Ter az n shovoison zaluug oimsdood horih 461 angid avaachij turiin hamgaalaltand jargaah heregtei
2016/09/19 27.123.214.116
иргэн
Хулгайч Монгол гэж нэр бий болсон шүү.
2016/09/19 59.153.115.154
Зочин
НӨАТ-ын 10%-ийн татвараа 8% эсвэл 5% болгох хэрэгтэй. Сугалаа нтр гэж хачин юм хийж цаг мөнгөө барж байснаас. Манайх шиг ҮЙЛДВЭРЛЭГЧ БИШ оронд Нэмүү өртөг нэмэх ямар ч шаардлагагүй
2016/09/19 202.131.248.54
зочин
Энэ Отгонтулга гэдэг нөхөр юу л хийгээд байна даа.Нэг их азаа үзсэн хүмүүс азтай нв ганцхан үнэхээр сонин бас хардахаар л байгаа юм даа.
2016/09/19 43.242.243.128
Irgen
Mongolchuud ajla zugeer hiij chadahgui bugd luiwarchid bolj guiclee bolij oooooo...
2016/09/19 202.131.227.146
иргэн
өрөнд баригдсан монгол гэж байгаа
2016/09/19 119.40.103.34
Иргэн
Сугалаагаа болиод 2 хувийн буцаан олголтоо 1 хувь болгоод улирал бүр өгвөл аль алинд маан тустай юмсан
2016/09/19 202.179.23.67
zochin bilgee
il tod yavuulah heregtei bn aa ter it injeneriig shalgah, ajlaas ni halah nuustlaliig hen ch medehgui geh met zuiliig sain hiih heregtei songuuli ch gesen hen negen it injeneriin garaar uurchlugdsun b
2016/09/19 103.26.194.40
alzagnyyr
Sygalaa bol er n hydal shyy dee hyniig tseber hyyrah yildel deer yed jenko.battylga sygalaa.gargaj bsn ig sanaj bn yy 3 say.in ter n zaabal neg nytag Sosorbaram gyaid taaraad bh daa yahab dee
2016/09/19 103.212.119.71
Луйвар
Надад 4 сард нэг 100мянгын сугалаа таарсан талаар саяхан л ибаримт аппликейшн дээр харагдаж байна лээ.сар болгон орж баримт бүртгүүлж байсан хонжвор хэсэг байнга хоосон 00 харагдаж байсан.
2016/09/19 202.9.41.226
монгол
Энэ аз уу, эсвэл арга заль уу. Үүнийг шалгадаг хянадаг газар байна уу...энэ бол солиорол...
2016/09/19 122.201.24.145