Замын цагдаагийн газар, Автотээврийн үндэсний төв хамтран Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын нутаг дэвсгэрт 24 цагаар суурин болон хөдөлгөөнт хяналт шалгалт хийж байна. Хяналтыг "Ургац-2016" нэгдсэн арга хэмжээний хүрээнд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, тээвэрлэлтийн үйл ажиллагааг бүртгэлжүүлэх зорилгоор хийж байгаа аж.
Суурин болон хөдөлгөөнт хяналт шалгалт хийж байна
2016-09-19 10:25:21