8o
Улаанбаатар хот
mobile menu

Ойрын өдрүүдэд хур тунадас орж хүйтэрнэ

2016-09-19 11:20:00

Энэ 7 хоногийн цаг агаарын  урьдчилсан мэдээ. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хагаст бороо хур тунадас орж хүйтэрнэ.
Баруун аймгуудын нутгаар: 20,22-23,25-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 22-25-нд нутгийн өмнөд хэсгээр 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. 19-22-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 23-наас хүйтэрч  Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 19,21-нд зарим газраар бороо, 22-нд нутгийн баруун хойд хэсгээр, 23-24нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хэсгээр бороо хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 23-25нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 19-22-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 17-22 градус дулаан байна. Цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч хугацааны эцсээр уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн цочир хүйтэрнэ өдөртөө 10-15 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 20-21-нд зарим газраар бага зэргийн бороо, 23-нд нутгийн баруун хэсгээр, 24-25нд зарим газраар бороо Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 23-24-25нд зарим газраар 16 м/с хүрч шороон шуурга шуурна. ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн хойд хэсгээр хүйтэрч шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. 

Говийн аймгуудын нутгаар: 19-нд зарим газраар, 21-22,25-нд нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо орно. Салхи 23-25-нд зарим газраар 16 м/с хүрч шороогоор шуурна. 19-24-нд Өмнөговийн нутгаар шөнөдөө 11-16 градус өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус өдөртөө 18-23 градус дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн хойд хэсгээр сэрүүсч шөнөдөө 2-7 градус өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус өдөртөө 18-23 градус дулаан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment