8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнгө үзэмжгүй самбаруудыг сэргээн засварлана

2016-09-20 14:42:00

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрлаж буй гадна зар сурталчилгааны байгууламжийн өнгө үзэмж, аюулгүй байдалд Хотын Ерөнхий менежерийн тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг шалгалт хийж байна. Шалгалтын хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд байгаа гадна зар сурталчилгааны байгууламжийн тоог нарийвчлан гаргаж өнгө үзэмжгүй самбаруудыг сэргээн засварлуулах юм. Зөвшөөрөлгүй сурталчилгааны самбар байрлуулсан аж ахуйн нэгжид дүүргийнхээ  Засаг даргын тамгын газартай ашиглалтын гэрээ байгуулах шаардлага тавина.  Шаардлагыг биелүүлээгүй бол сурталчилгааны самбарыг албадан буулгаж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах юм байна. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэд өөрийн сурталчилгаагаа гэрээгүй самбарт байрлуулахгүй байхыг зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment