Нийслэлийн Тээврийн газраас зуны улирал болж, зуслан чиглэлийн зорчих урсгал нэмэгдсэнтэй холбогдуулан ЗҮ:1 Гүнт-Жигжид-Тэнгис кино театр, ЗҮ:2 Гоодой-Тэнгис кинотеатр, ЗҮ:3 Баянбулаг-Тэнгис кинотеатр чиглэлийн үйлчилгээг зургадугаар сараас эхлүүлсэн билээ. Хүйтний улирал эхэлж, зуслан чиглэлийн зорчигч урсгал буурсантай холбоотойгоор дээрх чиглэлүүдийг энэ сарын 19-ний өдөр буюу өнөөдрөөс зогсоохоор болжээ. Харин хойд чиглэлд байнгын үйлчилгээ үзүүлдэг ХО:2 “Шаргаморьт-Дүнжингарав худалдааны төв”, ХО:1 “Бага баян-Санзай-7 буудал-Тэнгис кино театр” чиглэлийн үйлчилгээ хэвийн үргэлжлэх юм байна.
Зуслангийн нийтийн тээврийн үйлчилгээг өнөөдрөөс зогсоолоо
2016-09-19 13:07:00