Баянгол дүүрэгт хүн амины аймшигтай хэрэг гарчээ. Тодруулбал, дөрвөн хүүхэдтэй, таван сартай жирэмсэн Б гэх эмэгтэйг нөхөр нь тархийг нь зад цохиж, амь насыг нь хохироосон байна. Талийгаач эмэгтэйг нөхөр нь байнга зодож, дарамталдаг байсан ч нөхрийнх нь ах дүү цагдаа учир, эрүүлжүүлэхэд хийсэн ч гаргаад явуулдаг байжээ. Энэхүү хэрэг сонгуулийн өмнө болсон тул олон нийтийг цочроох, санаа бодлыг нь эргүүлэхээс эмээн БГД-ийн цагдаагийн хэлтэс болон, ЗДТГ нуугаад өнгөрсөн талаар эх сурвалж мэдээлсэн гэнэ. Мөн хэргийг талаар БГД-ийн цагдаагийн хэлтсээс тодруулахад ямар нэгэн хариу өгөөгүй гэдгийг эх сурвалж онцолжээ.
Хүн амины онц ноцтой хэргийг нуун дарагдуулсан уу
2016-09-19 13:38:59