Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж хулгайчдыг үйлдэл дээр нь барьжээ. Алба хаагчид эргүүл хийж явахад сэжиг бүхий эд зүйлс барьсан 2 хүнийг саатуулан шалгасан байна. Шалгах явцад хоёр этгээд эзэнгүй айлаас зурагт хулгайлан авч явж байгаад ийнхүү үйлдэл дээрээ баригджээ. Хэргийг одоогоор тус дүүргийг цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.
Айлын зурагт хулгайлж явсан этгээдүүдийг барьжээ
2016-09-19 13:47:00