8o
Улаанбаатар хот
mobile menu

Амралтын өдрөөр 9 хүүхэд зам тээврийн осолд өртжээ

2016-09-19 14:03:14

Амралтын өдрүүдэд Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 612 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ.Үүнээс зам тээврийн ослын 457 дуудлага бүртгэгдсэн байна. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 26 бүртгэгдэж, нэг хүний амь нас хохирч, 33 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Харин зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны хоёр хүүхэд, сургуулийн насны долоон хүүхэд өртсөн байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч хоёр, явган зорчигч гурав бүртгэгдсэн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 109 жолоочийг илрүүлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment