УИХ-ын чуулганы хуралдаан гишүүдийн ирц хангалтгүй байснаас эхлэх ёстой цагаасаа хойшилж эхэллээ. Гишүүдийн ирц 51,3 хувьд хүрснээр УИХ-ын дарга чуулганы хуралдааныг эхлүүлсэн юм. Энэ өдрийн чуулганы хуралдаанаар нийт 12 асуудал хэлэлцэх асуудлын дараалалд орсон байна.Хуралдаан УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд оролцоогүй байгаа юм. Тус намын бүлэг эрх баригчдаас Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэхийг шаардаж, хариу ирүүлтэл байнгын хороо, чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.
МАН-ын гишүүд хуралдаанд суусангүй
2015-12-10 11:19:00