Нийслэлийн Онцгой байдлын газарт энэ сарын 17-ны өдөр Богдхан ууланд аяллаар явсан дөрвөн залуу төөрч сураггүй болсон гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу тус газрын Аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж, Зайсангийн амнаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Энэ үеэр буюу есдүгээр сарын 18-ны өдрийн 08:50 цагт иргэн Д, Ц, С Х нар уулнаас өөрсдөө бууж ирсэн байна. Мөн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богд ууланд иргэн төөрсөн Б-г энэ сарын 19-ний 02:30 цагт эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Богд ууланд төөрсөн иргэдийг эсэн мэнд олжээ
2016-09-19 15:17:40