8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 87,6 хувьтай байна

2016-09-19 15:34:14


Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр болж, Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн танилцуулснаар өвөлжилтийн бэлтгэл ажил 87,6 хувьтай байна. Инженер хангамжийн байгууллагуудын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэлийн хувьд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК 100 хувь хангасан бол Нийслэлийн тээврийн газар 69,2 хувьтай буюу хамгийн бага хувийн биелэлттэй байгаа юм.  Улаанбаатар хотын хэмжээнд нийт 2059 орон сууцны барилга халаалт авахаас 9 дүгээр сарын 15-ны байдлаар 1720 барилгад, 65 цэцэрлэгээс 52 цэцэрлэгт, 124 сургуулиас 107 сургуульд болон халаалт авах 13 эмнэлэгт халаалт өгсөн байна. Өвлийн улирал хаяанд ирж, нэг л өглөө нийслэл хот цасан бүрхүүлтэй болохыг хотын дарга сануулаад халтиргаа гулгааг арилгах зорилгоор бэлтгэж байгаа давс, бодисны нөөцийг асуулаа. Өнөөдрийн байдлаар 542,1 тонн давс, 639,3 тонн зориулалтын бодис нөөцөлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment