8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-09-20 08:42:49

09:00 цагт Гадаад харилцааны яамны байранд “Монгол, Хоккайдогийн бизнес форум” болно. 

10:00 цагт НМХГ-ын хурлын танхимд он гарснаар импортоор орж ирсэн, шаардлага хангаагүй устгасан бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурлын үеэр импортын хүнс, эм, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд ямар хяналт шалгалт хийж оруулдаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

10:00 цагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 10 давхрын хурлын танхимд Дэлхийн сонсголгүй иргэдийн эрхийн өдрийг тохиолдуулан Монголын сонсголгүй иргэдийн холбоо болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд хэлэлцүүлэг хийнэ.

11:00 цагт “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын шатрын холбоо, Монгол туургатан шатрын холбоо хамтран “Их нүүдэл 2016” олон улсын тэмцээн зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн" улмаас хохирсон иргэд олон нийтэд хандаж мэдээлэл хийнэ. Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатарын ярьснаар "гудамжинд гарах дээрээ тулсан 400 гаруй хохирогч байна" гэж мэдээлсэн. Харин хохирогчид өөрсдөө үүсээд байгаа нөхцөл байдлыг мэдээлэх юм байна.

12:00 цагт БХИС дээр Батлан Хамгаалах Их Сургуулийн түүхт 95 жилийн ой зориулсан уулзалт болно. Уулзалтад улс төр, бизнесийн төлөөлөл 90 орчим төгсөгчид хүрэлцэн ирнэ.

14:00 цагт Туушин зочид буудлын 5 давхарт Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэн, Канад Улсын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр 2016 оны УИХ-ын cонгуулиар нэр дэвшиж, кампанит ажлаа өрнүүлж буй эмэгтэйчүүдийн талаар “Тэгш боломж” баримтат кино бүтээсэн бөгөөд уг киноны нээлтийн үйл ажиллагаа болно.

15:00 цагт БХИС дээр Батлан Хамгаалах Их Сургуулийн түүхт 95 жилийн ой зориулсан БХИС төгссөн болон ажиллаж байсан төрийн түшээд, бизнесменүүдийн уулзалт, тугандаа хүндэтгэл үзүүлэх ажиллагаа, мөн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment