8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол эмэгтэйг зодсон хятадын гаалийн байцаагчид хариуцлага тооцжээ

2016-09-20 08:44:00

Олон нийтийн сүлжээгээр 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өглөө БНХАУ-ын Эрээн хотын гаалийн байцаагч болон монгол эмэгтэй хоорондын зөрчилдөөний талаарх зураг, бичлэг цацагдаад байсан билээ.

Уг асуудлыг тодруулахаар Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар Эрээн хотын Гаалийн цагдаагийн газрын удирдлагатай холбогдон ажиллаж байгаа бөгөөд хятадын талын өгсөн мэдээллээр Хөх хотын Гаалийн дарга яаралтай шалгах үүрэг өгсний дагуу Эрээн хотын Гаалийн газрын дарга уг хэргийг шалгаж байгаа ажээ.

Монгол эмэгтэйтэй зүй бусаар харьцсан хятадын гаалийн байцаагчийг одоогийн байдлаар ажлаас нь чөлөөлөөд байгаагаас гадна ахлах байцаагч, тасгийн даргад нь мөн хариуцлага тооцоод байгаа юм байна. Эрээн дэх Консулын газрын зүгээс хятадын тал хэргийг шалгах ажиллагаа дууссаны дараагаар нэмэлт мэдээлэл авахаар ажиллаж байгаа болно.

Энэ дашрамд иргэдэд сэрэмжлүүлэхэд сүүлийн үед Эрээн хотын авто замын боомтын орох талд монгол иргэд татвараас зугтах зорилгоор барааг бусдад дайж оруулдаг, наймаа хийдэг үйлдэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор хятадын гаалийн байгууллагаас тухайн тохиолдол бүрийг Эрээн хотын Улаанхад дүүргийн цагдаагийн газарт мэдэгдэж, хариуцлага тооцуулж байхаа мэдэгдсэн тул манай иргэд хятадын гаалийн байгууллагын хууль ёсны шаардлагыг биелүүлж байхыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Tegsen ch gesen hun yosoor l haritsah yostoi bizdee. Shudarga yumaa.
2016/09/21 202.70.47.99
jjj
manai emegtein buruu l baisan biz. Hulhidah geed l chadaagui biz
2016/09/20 103.11.194.114
  • Recent
  • Most Read
  • Most Comment