Манай улсын иргэд хилийн чанадад гэмт хэрэгт холбогдох, хэргийн хохирогч, эсвэл холбогдогч болж гадны шүүхээс ял авч хоригдох хэрэг гарсаар байгаа. Ялангуяа хулгай, танхай дээрэм, залилан, хар тамхины хэрэгт холбогдсон иргэд олон байдаг. Түүнчлэн ял авах тохиолдол ч цөөнгүй байдаг.Тэгвэл өнөөдрийн байдлаар гадаадад гурван иргэн хар тамхины хэрэгт холбогдон мөрдөн байцаалтын шатанд шалгуулж байгаа ажээ.