8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр Оюутны спортын өдөр

2016-09-20 11:28:59

Өнгөрсөн жил ЮНЕСКО-ийн Ерөнхий чуулганаар Олон улсын оюутны спортын өдрийг жил бүрийн есдүгээр сарын 20-ны өдөр тэмдэглэж байхаар тогтсон.
Олон улсын оюутны спортын холбооны гишүүн байгууллагууд нь энэ өдрийг өөрийн уламжлалт соёл дээр тулгуурлан төлөв даруу байдлаар тэмдэглэж байхыг уриалдаг байна. Тухайн арга хэмжээг бүх насны иргэдэд зохимжтой байдлаар чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх спортын үйл ажиллагаанд зориулах болон тэмцээн, наадам, семинар хэлэлцүүлэг, соёл, урлагийн хэлбэрээр зохион байгуулахаар тогтжээ.
Өнөө жил Монголын оюутны спортын холбоо эл өдөр  Ази тивийн оюутны аварга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн 6 дугаар тэмцээнийг Улаанбаатар хотноо хүлээн авч, зохион байгуулан, их ажилтай угтаж байна.
Тус тэмцээнд оролцож байгаа баг тамирчид "Оюутны спортын өдөр"-ийг хамтдаа тэмдэглэх ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment