8o
Улаанбаатар хот
mobile menu

Ихэнх нутгаар сэрүүсч, нойтон цас орно

2016-09-20 12:31:02

Энэ сарын 21, 23-нд баруун аймгуудын хойд хэсгээр, төвийн аймгуудын зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд нутгийн баруун хагаст бороо, хугацааны эцсээр хур тунадас, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно. Салхи 22-нд Алтайн уулсаар, 23,24-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Энэ сарын 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн баруун хагаст хүйтэрнэ хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс манайд мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment