8o
Улаанбаатар хот
mobile menu

Багш, сурагчдын анхааралд

2016-09-20 13:01:00

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн үеэр багш, сурагчдыг гар утас ашиглахыг хориглосон тушаал Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд гаргажээ. Уг тушаал ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих юм байна. Одоогийн байдлаар төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулиудад албан тоот хүргүүлээд байгаа аж.  Гар утас хориглох болсон шалтгаан нь зөвхөн хүүхдийн сурлага хүмүүжил төдийгүй эрүүл мэндтэй нь ч холбоотой гэдгийг албаныхан онцолж байна. Ухаалаг утас, компьютер, таблетын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр нүдний ачаалал орчин үеийн хүмүүст ихээхэн тусч энэ төрлийн шинэ өвчний тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотой аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment