8o
Улаанбаатар хот
mobile menu

АН ҮЗХ-оо татан буулгах уу

2016-09-20 17:18:00

Улсын хэмжээнд сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 7006 мандатын төлөө 15209 нэр дэвшигч өрсөлдөнө. Нийслэлийн есөн дүүрэгт 295 мандат бий. Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 330 гаруй сумыг 792 тойрогт хуваажээ. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Ардчилсан намын орон нутгийн сонгуулийн менежерээр ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, АН-ын орон нутгийн сонгуулийн ерөнхий менежер Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээллийнхээ үеэр АН-ын шинэчлэлийн асуудлаар “Шинэчлэл гэдэг бол том асуудал. Зөвхөн АН-ын даргыг сольсноор дуусахгүй. Шинэ дүрмээ нийтээр хэлэлцээд өлгийдөж авна.  2017 он бол АН-ын шинэчлэлийн жил болно. Энэ шинэчлэл 2020 онд Монголын улс төрийн бодлого зөв явах жишиг, суурь тавьсан шинэчлэл болно. Намын дүрмийн шинэчлэл дээр ажлын хэсэг ажиллаж байна. ҮЗХ-ны хуралдаан дээр  яг "Их хурал"-д оруулах үндсэн дүрмийн ажлын хэсгийг байгуулахаар төлөвлөж байна. Шинэчилсэн дүрэм одоогийн ҮЗХ-ны бүрэлдэхүүнээр батлагдахгүй. ҮЗХ одоо  шинэчилсэн дүрмийн ажлыг хэсгийн шинэчлэн байгуулна. Үүн дээр итгэлтэй байж болно. Тэгэхээр "Их хурал"-аар шинэчилсэн дүрэм батлагдахад хуучин ҮЗХ-ны дүрмийн шинэчлэлийн хүрээнд татан буугдана. Бид бүх зүйлийг цоо шинээр эхлэх хэрэгтэй. АН шинэчлэлийг хөрсөн дээрээсээ эхэлнэ. АН 16 жилийн дараа хоёр дахь амьсгалаа авах гэж байна. Одоо бид зөв амьсгал авах ёстой. Үүн дээр би хатуу байр суурьтай байгаа” хэмээн байр сууриа илэрхийлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
сандаг
АН-ынханы бүр тэгээд Эрдэнэбатын үгэнд итгэвэл дэлхиййн хамгийн тэнэг хүнд тооцогдох байхаа ха ха ха
2016/09/21 103.26.194.117
  • Recent
  • Most Read
  • Most Comment