8o
Улаанбаатар хот
mobile menu

84 настай, эмээд анхан шатны тусламж үзүүлжээ

2016-09-20 18:15:00

Өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт аврах ажиллагааны 3 дуудлага ирж дуудлагуудын дагуу аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай ажилласан байна.  “Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар байрны айлд гэртээ ганцаараа байгаа өндөр настай хүн хаалгаа онгойлгохгүй байна, онгойлгож өгнө үү” гэсэн дуудлагыг ирүүлснээр Аврах ангийн бүлэг очиж хаалгыг онгойлгоход 84 настай, эмэгтэй биеийн байдал муу орны хажууд хэвтэж байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна. Бага насны хүүхэд болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүй орхихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment