8o
Улаанбаатар хот
mobile menu

Шуурхай мэдээ:Сонгуулийн хуулийг өөрчлөхийг шаардаж 21 нам жагсаж байна

2015-12-10 12:02:00

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж улс төрийн 21 нам яг одоо Тусгаар тогтнолын талбайд жагсаж байна. Уг жагсаал нь “Хар машины луйваргүй шударга сонгуулийн төлөө” уриан дор явагдаж байгаа юм. Шинэ он гарахаас урьтаж, УИХ Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж чадахгүй бол ирэх оны УИХ-ын сонгуулийг 2011 онд батлагдсан хуулиар зохион байгуулах юм. Үүнийг дээрх намууд эсэргүүцэж байгаа бөгөөд автомат машинаар саналын хуудсыг тоолсон нөхцөлд гараар давхар тоолж, камераар бичин баталгаажуулах ёстой хэмээн үзэж байгаа аж.  МАН-ын гишүүд сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэхийг шаардаж, хариу ирүүлтэл байнгын хороо, чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment