12o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: ХТҮГ-ын дарга И.Нарантуяагийн тансаг өрөө шуугиан тарьж, Есөн сартай нярайн амийг аварсан өдөр

2016-09-20 18:50:00

Саяхан ногоон байсан өвс навчис гандаад, аяа намар цаг чи урилагагүйгээр зочлон иржээ. Алтан шаргал намар зарим хүмүүст гуниг төрүүлж, өөр бусдад аз жаргал авчирдаг билээ. Тун удахгүй хүйтэрч цас орж, Улаанбаатар минь утаанбаатар болно  хэмээн сэтгэл гундуухан байна уу. Гэхдээ танд намрын улиралыг үр дүнтэй өнгөрөөж болох хэрэгтэй мэдээлэл хүргэх гэж байна. Намрын улирал үсэнд хамгийн ээлтэй гэж хэлж болно. Энэ улиралд хүний үс торгомсог зөөлөн болдог. Арслангийн үс хүртэл зөөлөрдөг жамтай гэнэ шүү. Тийм учраас та бүхэн минь гоё сайхан харагдахыг хүсвэл яг одооноос эхлэн үсэндээ анхаарал тавиарай. Үс сайхан бол зүс сайхан гэдэг шүү дээ. Мөн үүнээс гадна намрын улирлыг идээ будаа, ургац элбэг дэлбэг баян намар ч гэж хэлдэг. Яагаад гэхээр зунжин тарьсан хүнсний ногоо, айраг, цагаа, амтат жимс, арвай буудай гээд алив бүхнээр элбэг, дэлбэг энэ улиралд шинэхэн амтыг та мэдрэх болно. Хүнс, жимсээр баялаг болохоор ч тэр үү намрын өөрийнх нь үнэр ч сэтгэл татам. Яг одоо та цонхоо нээгээд цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалаад үзээрэй. Та агаарын сайханыг мэдрэх болно. Харин одоо та бүхэндээ яг энэ цаг мөчид хүргэдэг Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 
Чухал шийдвэр: Монгол эмэгтэйг зодсон хятадын гаалийн байцаагчид хариуцлага тооцжээ
Олон нийтийн сүлжээгээр 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өглөө БНХАУ-ын Эрээн хотын гаалийн байцаагч болон монгол эмэгтэй хоорондын зөрчилдөөний талаарх зураг, бичлэг цацагдаад байсан билээ.
Уг асуудлыг тодруулахаар Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар Эрээн хотын Гаалийн цагдаагийн газрын удирдлагатай холбогдон ажиллаж байгаа бөгөөд хятадын талын өгсөн мэдээллээр Хөх хотын Гаалийн дарга яаралтай шалгах үүрэг өгсний дагуу Эрээн хотын Гаалийн газрын дарга уг хэргийг шалгаж байгаа ажээ.
Монгол эмэгтэйтэй зүй бусаар харьцсан хятадын гаалийн байцаагчийг одоогийн байдлаар ажлаас нь чөлөөлөөд байгаагаас гадна ахлах байцаагч, тасгийн даргад нь мөн хариуцлага тооцоод байгаа юм байна. Эрээн дэх Консулын газрын зүгээс хятадын тал хэргийг шалгах ажиллагаа дууссаны дараагаар нэмэлт мэдээлэл авахаар ажиллаж байгаа болно.
Энэ дашрамд иргэдэд сэрэмжлүүлэхэд сүүлийн үед Эрээн хотын авто замын боомтын орох талд монгол иргэд татвараас зугтах зорилгоор барааг бусдад дайж оруулдаг, наймаа хийдэг үйлдэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор хятадын гаалийн байгууллагаас тухайн тохиолдол бүрийг Эрээн хотын Улаанхад дүүргийн цагдаагийн газарт мэдэгдэж, хариуцлага тооцуулж байхаа мэдэгдсэн тул манай иргэд хятадын гаалийн байгууллагын хууль ёсны шаардлагыг биелүүлж байхыг анхааруулж байна.
Чухал дуулиан: Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяагийн тансаг өрөө шуугиан тарьлаа
Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа албан тасалгаа болон арын нууц өрөөг хэрхэн тохижуулсаныг   Еаgle тв "Эрэн сурвалжлагч" нэвтрүүлгээр гаргасан нь нэлээд шуугиан тарьж байна. Хэт тансаг түүний өрөөг чимэг болон тавигдсан нэг зүйл нь төгөлдөр хуур байлаа. Тус цагаан өнгийн төгөлдөр хуурийг төсвийн мөнгөөр буюу 8 сая төгрөгөөр авч тавьжээ. Мөн үүнээс гадна тэрбээр ажлыг өрөөнийхөө ард байрладаг мөн уулзалт хийдэг өрөөгөө сонгодог загварын тавилга, хувцасны шүүгээ, усанд ордог душ зэргээр тохижуулсан байсан нь олны гайхширлыг төрүүлээд авлаа. Өнөөдөр манай улсад бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөж нас барах, хөдөлмөр эрхлэх, сургууль цэцэрлэггүй гэртээ цоожлогдож үлдэх гэх мэтчилэн сэтгэл эмзэглүүлсэн үйл явдалууд олон гарах болсон. Харин энэ бүхэний төлөө ажилладаг Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяагийн хэт тансаг байдал хэр ёс зүйд нийцэх вэ.

Чухал мэдээлэл: Цэцэрлэггүй үлдсэн хүүхдүүд цэцэрлэгтэй болно

Нийслэлийн хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд төрийн өмчийн 214, төрийн бус өмчийн 404, нийт 618 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр цэцэрлэгт 10 700 гаруй хүүхэд хамрагдаж байна. Энэ нь өнгөрсөн хичээлийн жилээс цэцэрлэгийн тоо 54, хүүхдийн тоо 7828-аар нэмэгдсэн үзүүлэлт юм.  Төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орон тоон дээр элсэх хүүхдийн хувьсах зардал болон хоолны мөнгөний зардлыг Засгийн газраас шийдвэрлэсэн.  Иймд  “Хүүхэд бүрт цэцэрлэг” хөтөлбөрийн хүрээнд нийслэлд үйл ажилгагаа явуулж байгаа сул орон тоотой хувийн цэцэрлэгүүдийг дэмжих зорилгоор нэмэлт элсэлт авч цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр боллоо. Нэмэлт элсэлтийг  2016 оны 09 дүгээр сарын 20- 21-ний өдрүүдэд  зохион байгуулна. Нэмэлт элсэлт авах  тухай удирдамжийг http://www.edub.edu.mn/v/20160919999 дарж харна уу.  
 Чухал сэрэмжлүүлэг: Хуурамч фэйсбүүк хаяг ашиглан залилан хийдэг этгээдүүдийг илрүүлжээ
Эрүүгийн цагдаагийн газрын Киберь гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс "Эрдэнэбаярын Ариука", "Nomiko Erdnechimeg", "Haluuhan Haliuka" зэрэг фэйсбүүк хаягийг ашиглан иргэдийг залилан мэхэлж байсан бүлэг этгээдүүдийг илрүүлэн холбогдох шалгалтыг хийж эхэлжээ.
Үүнтэй холбогдуулан тус цагдаагийн газраас иргэдийг цахим орчинд анхаарал болгоомжтой байж, залилангийн гэмт хэргээс сэрэмжлэхийг сануулсан байна.

Олны анхаарлыг төвд: АН ҮЗХ-оо татан буулгах уу

Улсын хэмжээнд сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 7006 мандатын төлөө 15209 нэр дэвшигч өрсөлдөнө. Нийслэлийн есөн дүүрэгт 295 мандат бий. Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 330 гаруй сумыг 792 тойрогт хуваажээ. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Ардчилсан намын орон нутгийн сонгуулийн менежерээр ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, АН-ын орон нутгийн сонгуулийн ерөнхий менежер Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээллийнхээ үеэр АН-ын шинэчлэлийн асуудлаар “Шинэчлэл гэдэг бол том асуудал. Зөвхөн АН-ын даргыг сольсноор дуусахгүй. Шинэ дүрмээ нийтээр хэлэлцээд өлгийдөж авна.  2017 он бол АН-ын шинэчлэлийн жил болно. Энэ шинэчлэл 2020 онд Монголын улс төрийн бодлого зөв явах жишиг, суурь тавьсан шинэчлэл болно. Намын дүрмийн шинэчлэл дээр ажлын хэсэг ажиллаж байна. ҮЗХ-ны хуралдаан дээр  яг "Их хурал"-д оруулах үндсэн дүрмийн ажлын хэсгийг байгуулахаар төлөвлөж байна. Шинэчилсэн дүрэм одоогийн ҮЗХ-ны бүрэлдэхүүнээр батлагдахгүй. ҮЗХ одоо  шинэчилсэн дүрмийн ажлыг хэсгийн шинэчлэн байгуулна. Үүн дээр итгэлтэй байж болно. Тэгэхээр "Их хурал"-аар шинэчилсэн дүрэм батлагдахад хуучин ҮЗХ-ны дүрмийн шинэчлэлийн хүрээнд татан буугдана. Бид бүх зүйлийг цоо шинээр эхлэх хэрэгтэй. АН шинэчлэлийг хөрсөн дээрээсээ эхэлнэ. АН 16 жилийн дараа хоёр дахь амьсгалаа авах гэж байна. Одоо бид зөв амьсгал авах ёстой. Үүн дээр би хатуу байр суурьтай байгаа” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Дэлхий дахинд: Цагдаа нарт баригдсан Ахмад Рахами гэж хэн бэ
Нью-Йорк хотын дэлбэрэлтэнд гол сэжигтэнээр татаж байсан Ахмад Рахами олны дунд явж байгаад баригдлаа. Нью Жерсигийн Линдэн гудамжинд бүсийн цагдаа нар шуурхай ажиллаж, галт зэвсэг ашиглан сэжигтэнг барисан аж. CNN мэдээллийн сайтад бичсэн мэдээнээс үзвэл хэрэгтэнг бариж, зогсоосон үйл явдалыг цагийн дараалалаар бичиж, нийтэлжээ.
Даваа гарагийн өглөө 07 цаг 39 минутанд Нью-Йорк хотын цагдаагийн газар, өөрсдийн цахим хуудсаар дамжуулан Бямба гарагийн орой болсон дэлбэрэлттэй холбоотой гэх хэд хэдэн хүний зургийг цацжээ.
Харин 07 цаг 54 минутанд оршин суугчдын гар утсанд сэжигтэний талаар мэдээллийг яаралтай зурвас болгон илгээжээ. Өглөөний 09 цаг 08 минутанд Нью Жерсигийн хотын дарга Крис Боллваже CNN-д мэдэгдэхдээ “Сэжигтэн Челсигийн хэрэгтэй холбоотой байж болох юм” гэв. Эрлээс хойш 22 минутын дараа Нью Жерсигийн цагдаагийн газар Бямба гарагт эргийн хажуугийн паркд гарсан хэрэгт хүртэл сэжигтэнээр татаж, олон ниитийн харилцааны хэрэгсэлээр мэдээллийг тухай бүрд тарааж байв. Мөн өглөөний 10 цаг 56 минутанд  Нью Жерсигийн цагдаагийн газраас мэдээлж буйгаар Рахами Элизабет галт тэрэгний буудал орчимд бөмбөг тавьсан хэргийг ч хийсэн гэсэн таамаглал дэвшүүлж байв. Харин 11 цаг 17 минутанд цагдаа нарт ирсэн хамгийн эхний дуудлагаар сэжигтэн нийтийн дунд явж, Линден гудамжинд хүч хэрэглэн зогсоожээ. Гэрчийн мэдээлж буйгаар цэнгээний газрын ойролцоо унтаж байхад нь харж, дуудлага өгчээ. Тэрбээр сандарсан, тогтворгүй харагдаж байсан гэв. 
Рахами гэж хэн бэ?
•    Тэрээр 28 настай Афганистанд төрж, АНУ-ын иргэншилтэй амьдарч байв.
•    Хэд хэдэн удаа Афганистанд очиж, аялажээ.       
•    Нью-Жерсигийн бүсийн коллежид суралцаж байсан.
•    Өнгөрөгч амралтын өдрүүдэд Нью-Йорк, Нью Жерси орчимд болсон дэлбэрэлтэнд түүнийг сэжигтэн гэж бүс нутгийн удирдлагууд үзэж байна.
•    Рахами доор бичлэгт  Элизабет галт тэрэгний буудлын орчимд цүнхтэй дэлбэрэх бөмбөг авч явсан гэж үзжээ.

Сэрэмжлүүлэг:Есөн сартай нярайн амийг аварлаа

Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хороонд Нарны хорооллын дөрөвдүгээр байранд есөн сартай хүүхдээ гэрт нь цоожилж, давхар цахилгаан зуухаа асаалттай мартсан дуудлага өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу онцгой байдлын аврах ангийнхан шуурхай ажиллаж есөн сартай охиныг болзошгүй аюулаас аварсан байна. Мөн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд 84 настай хүн гэртээ цоожлогдсон, бие муудсан гэх дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Аврах ангийнхныг очиход 84 настай эмэгтэйн бие муудсан, орныхоо хажууд хэвтэж байсныг яаралтай аварчээ. Иймээс бага насны хүүхэд болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүй орхихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлжээ.

Чухал зөвөлгөө: Эмэгтэйчүүд гармоны дутагдалаас болж зүрхний өвчнөөр өвчилдөг
Зарим хүмүүс хавдар өвчин тусдаг бол зарим нь цусны даралт ихсэх өвчнөөр өвчилдөг. Чихрийн шижин өвчин тусах нь ч элбэг байдаг. Америкийн даатгалын компаниудад амь насны даатгалд даатгуулахад тэр хүний удам судрын түүхийг судалдаг. Хорт хавдар өвчний удамшилтай хүнээс амь насны даатгалыг илүү авдаг. Харин урт насалдаг өвөг дээдэстэй хүнээс амь насны даатгал харьцангуй бага авдаг.
– Хүйсийн ялгаанаас хамаарна. 50 наснаас өмнөх эмэгтэйчүүд өндгөвчийн эм гормоны хамгааллаас шалтгаалж судасны хатуурах өвчин тусах нь эрэгтэйчүүдийг бодоход харьцангуй бага байна. 50 наснаас өмнө зүрхний булчингийн зангирал өвчинд өртсөн эмэгтэй, эрэгтэйчүүдийн харьцаа нь 6:1 хүрсэн байна. 50 наснаас хойш эмэгттэйчүүдийн судас хатуурах нь түргэн болдог. 60 нас хүрэхэд эрэгтэй эмэгтэйчүүдийн харьцаа нь 3:1 хүрч, 70 нас хүрэхэд эрэгтэй, эмэгтэйчүүд -ийн харьцаа нь ижил болдог. 50 наснаас хойш эмэгтэйчүүд байгалийн эм гормоны бэлдмэл ууж хэрэглэх нь сайн байдаг.
– Аяндаа үүсдэг. Хүн өтлөх тусам судасны хатуурал өвчин ихэсдэг. Бээжин хотын эмнэлгийн судалгаагаар 35 наснаас эхлэн 10 нас нэмэгдэх бүр өвчин олох магадлал нь 3 дахин ихэсдэг. Жишээ нь 35- 44 насанд өвчин олох магадлал нь 1 гэж бодвол, 45- 54 насанд 3 дахин нэмэгдэж, 55-64 насанд 9 дахин болж, 65-74 насанд 27 дахинаар нэмэгддэг.

Таньд эрүүл энхийг хүсье. Сайхан амраарай. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
ali neg namiin gehgui bugd iim baigaa ene bol MANgaruudaas ulamjlagdan irsen shuu MANgauud MANgas bolson ue shuu
2016/09/21 103.229.121.189
unen
АН НАМЫН БҮХ ДАРГА НАРЫН БАЙГУУЛЛАГА ,АЖЛЫН ӨРӨӨ ,ГЭР ОРОН НЬ ИЙМ Ш ДЭЭ. АРД ТҮМЭН ӨЛСӨНӨ ҮҮ? БАЙНА УУ? ЭДЭНД ХАМАА АЛГА . 4 ЖИЛД ТӨСВИЙН МӨНГӨӨР ИНГЭЭД ТАНСАГЛАСАН ДАА.
2016/09/21 202.131.239.86
Зочин
За сандал ширээ, төгөлдөр хуур нь ч дүүрч гэхэд душ ямар хэрэгтэй юм. Яаж ч бодсон ажлынхаа өрөөнд усанд ороод зогсож байдаг хэн байх вэ? Яагаад усанд орох хэрэг гарахав? Хариулаач Нарантуяа хатагтай.
2016/09/21 208.107.157.231
Зочин
Ажил дээрээ амьдарч ажлаа хийж байсан л байна ш дээ.
2016/09/20 221.162.119.233
зочин
хүүхдүүд ямар орчинд яаж өсч амьдарч яваа билээ Гэртээ харьж чадахгүй замын осолд өртөгдөнө гэртээ цоожлогдоно шатна түлэгдэнэ хичээлдээ нэг ширээндээ 4 5 раа сууна Мэдэх үү энэ нөхөр арай ч дээ
2016/09/20 103.229.122.42
zochin
iim hvmvvsiig shalgah heregtei l dee yg n ...Ene emegtei bayanzyrh dvvregt conguul bolgonoor ner debshdeg uym hereb songogdson bol sansart niseh n l dee.daanch manai dvvrgiinhan songodgvi uym.
2016/09/20 103.229.120.119
zochin
Bi 20 jil biznes hiisen.nafad ajliin uruu ilui gargaj hiih talbai nuyu suuh tansag sandald zoriulah mungu gardgui.turiin mungiig ii. Bolgoj bgaa humuusiig ungej il bolgoh heregtei. Arai l denduu urj b
2016/09/20 202.72.245.70
Ө
АН НАМЫН БҮХ ДАРГА НАРЫН БАЙГУУЛЛАГА ,АЖЛЫН ӨРӨӨ ,ГЭР ОРОН НЬ ИЙМ Ш ДЭЭ. АРД ТҮМЭН ӨЛСӨНӨ ҮҮ? БАЙНА УУ? ЭДЭНД ХАМАА АЛГА . 4 ЖИЛД ТӨСВИЙН МӨНГӨӨР ИНГЭЭД ТАНСАГЛАСАН ДАА.
2016/09/20 103.9.90.98
  • Recent
  • Most Read
  • Most Comment