8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-09-21 08:16:00

09:30 цагт Цэцийн ордонд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно. Уг хуралдаанаар нэр бүхий иргэний Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчтэй харьцуулахад хэт өндөр хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх, хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болох тухай зэрэг заалтыг зөрчсөн гэсэн мэдээлэл ирүүлснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн байна.

10:00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 304 тоотод Монголын Хуульчдын холбооноос "Өмгөөлөгчийн эрх зүйн орчин, түүнийг сайжруулах арга зам" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.

11:00 цагт Мэдээлэл технологийн үндэсний парк, 1 давхар Хувь хүний хөгжлийн институтын байранд АНУ-ын Востон хотод төвтэй “Макс Вөрбүрг Көрэж” байгууллагын ‘MAX COURAGE’ буюу “Өсвөр насны хүүхдийн эр зориг” хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын хэмжээнд өсвөр насны охид хөвгүүдийн дунд өөрийн амьдралд тохиолдсон бэрхшээлийг даван туулсан, өөртөө тэсвэр хатуужил, эр зориг олж авсан түүхээсээ сэдэвлэсэн эссе бичлэгийн олон улсын уралдааны хэвлэлийн бага хурал болно. Уралдаан энэ сарын 19-нээс ирэх арванхоёрдугаар сарын 15-ны хооронд зохион байгуулах бөгөөд уралдаанд түрүүлсэн 10 хүүхдийн эссэг АНУ-руу явуулж олон улсын уралдаанд оролцуулж тэндээс шалгарсан нэг хүүхдиийг Востон хотоор аялуулах, үе тэнгийн хүүхдүүдээсээ суралцах боломж олгоно. Энэ үеэр сурагч, оюутнууд ирж уралдаандаа бүртгүүлэх юм байна. 

14:00 цагт Дашчойлин хийд дээр Олон Улсын Энх тайвны өдрийн үйл ажиллагаа болно. Жил бүрийн 9 сарын 21-ний өдөр энэ өдрийг Монгол дахь шашны төлөөлөл, иргэд, НҮБ-ын Суурин Зохицуулагчийн Газар, Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны асуудал эрхэлсэн Зөвлөлийн дэмжлэгтэй 16 дахь удаагаа хамтран тэмдэглэж байна.

15.00 цагт Хан уул дүүргийн "Орчлон" сургууль дээр ЕБС-ын "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих захирал, эцэг эхийн оролцоо сэдэвт үзүүлэх сургалт болно. Тус арга хэмжээний үеэр Үдийн цай хэрэгжүүлэхэд мөрдөх журам, тогтоол шийдвэрүүд, дотоодын хяналт, эцэг эхчүүдийн оролцоо, гарч буй хоолны хордлогын шалтгаан нөхцөл, бүтээгдэхүүний сонголт, нийтлэг зөрчил зэрэг асуудлаар мэдээлэл авах боломжтой. Сургалтанд нийслэлийн 8 дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, удирдлагууд оролцох юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment