Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутагт өнөө жил өвсний гарц муу, бэлчээр талхлагдан даац хэтэрч ургамлын бүтэц өөрчлөгдсөн байна. Сүүлийн жилүүдэд Ховд, Увс, Говь-Алтай аймгаас малчид олноор ирж суурьших болсон байна. Отрын бүсэд малчид суурьших бус заасан хугацаанд өвөлжиж, хаваржаад буцах ёстой ч малчид шаардлага биелүүлдэггүй аж. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс дараа оны дөрөвдүгээр сарын 1 хүртэлх 150 хоногт отрын бэлчээрийг ашиглаж байхаар тогтсон. Гэтэл малчид заасан хугацаанаас өмнө отрын бүс нутагт малаа оруулж, зарим нь эндээ тогтмол суурьшсанаас бэлчээрийн даац хэтэрч олон талын хүндрэл бэрхшээлтэй тулгардаг байна. Энэ жил отрын бүсэд өвөлжих малын тоо өмнөх жилүүдийнхээс өсчээ.
Отрын бүсэд малын даац хэтэрчээ
2016-09-21 08:22:20