8o
Улаанбаатар хот
mobile menu

Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар цэц хуралдана

2016-09-21 08:48:00

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 28-нд болохоор товлогджээ. Монгол Улсын Шүүхийн тухай хуульд, Хяналтын шатны шүүх шийдвэрээ тусгай саналын хамт өөрийн цахим хуудсанд байрлуулж, хэвлэн нийтэлнэ гэж заасан нь шүүх хэрэг маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэх, түүний үр дагаврыг хамт хариуцах, зөвлөлдөх тасалгааны нууцыг задлахгүй байх зэрэг шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгаатай холбогдсон асуудлаар сөрөг үр дагавар, шүүхэд эргэлзэх байдал бий болгож улмаар Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэж нэр бүхий иргэн үзсэн байна. Иргэний мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн бөгөөд мэдээлэлд хөндсөн асуудал нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг дунд суудлын хуралдаанаараа шийдвэрлэх аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment