Аж ахуй нэгжүүдийн халаалтыг ирэх аравдугаар сарын 1-нээс өгч эхлэх юм байна. Учир нь аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулах хугацаа энэ сарын 30-ний өдөр дуусах юм байна. Одоогоор албан байгууллага, аж ахуйн нэгжтэй байгуулах “Дулааны эрчим хүчээр хангах, хангагдах” гэрээний биелэлт 65.9 хувьтай байгаа аж. Энэ сарын 15-ны байдлаар 1720 барилгад, 65 цэцэрлэгээс 52 цэцэрлэгт, 124 сургуулиас 107 сургууль, 13 эмнэлэгт халаалт өгчээ.
Аж ахуй нэгжүүдийн халаалтыг ирэх сарын 1-нээс өгнө
2016-09-21 09:15:00