8o
Улаанбаатар хот
mobile menu

ГХЯ-наас мэдэгдэл гаргажээ

2016-09-21 10:21:57

Монгол Улсын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд, "Бүгд найрамдах Энэтхэг улсын Жамму Кашмир мужийн Ури хот дахь цэргийн байгууламжид есдүгээр сарын 18-ны өглөө зэвсэгт этгээдүүд балмад халдлага үйлдсэний уршгаар цэргийн албан хаагчид алагдаж, шархадсанд Монгол Улс харамсал илэрхийлж байна. Амь үрэгдэгсэд болон тэдний ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэх ялдамд террорист ажиллагаа нь тус бүс нутгийн тогтвортой байдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэх хүчин чармайлтад саад учруулах ёсгүй гэж Монгол Улс үзэж байна" гэжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment