Замын цагдаагийн газрын ЖШУХ энэ сарын 20-нд нийт 362 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс зам тээврийн ослын 267 дуудлага бүртгэгджээ. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж, 16 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ. Түүнчлэн бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх тохиолдол буурахгүй байгаа учраас Замын цагдаагийн газраас эцэг, эхчүүдэд хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулж аюулгүй байдлыг нь сайтар хангахыг зөвлөж байна.