8o
Улаанбаатар хот
mobile menu

"Эрдэнэт" үйлдвэрийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

2016-09-21 17:38:00

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг түүний нэрэмжит, Улаанбаатар төмөр замын харьяа Сайншанд татах хэсгийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Нацагдоржийн нэрэмжит болголоо. Н.Нацагдорж нь 1954 оноос Улаанбаатар төмөр замын Зүтгүүрийн депод туслах машинч, Сайншанд өртөөнд машинч, Сүхбаатар өртөөний депогийн дарга, Улаанбаатарын депогийн засвар хариуцсан орлогч дарга, Төмөр замын ТМС-ийн орлогч захирал зэрэг албанд 37 жил ажилласан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зөв
Ёстой юм ёсоороо л болж дээ... харин тэр ЦЭДЭН гуай өөрөө л СОЦ дурсаад байна, аль ч нийгэмд амьдарч чадахгүй л хүн бололтой
2016/09/22 202.131.239.86
Цэдэн
Социализм руу буцлаа даа
2016/09/21 122.201.31.105
  • Recent
  • Most Read
  • Most Comment