8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-09-22 08:46:00

09:00 цагт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зохион байгуулж буй "Кансат-2016" сонирхогчийн хиймэл дагуул бүтээж, хөөргөх олон улсын тэмцээн Налайх дүүргийн нисэхийн цэргийн ангийн дэргэд эхэлнэ. Уг тэмцээнийг үзэж сонирхохыг хүссэн иргэд, оюутан залуус, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хүргэж өгөх автобус өглөө 08.00, 10.00 цагаас Төв шуудангийн хойноос хөдөлнө. 

09:30 цагт Пума империал зочид буудалд Орос, монгол эрдэмтдийн хамтарсан палеонтологийн экспедицийн 70 жилийн ойн хүрээнд хоёр орны эрдэмтэд “ЗСБНХУ /ОХУ/-ын ШУА-ийн Монголын палеонтологийн экспедицийн 70 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.

10:00 цагт НИТХ-ын 2-р хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. Хурлаар НИТХ-ын хороод, дэд хороодыг байгуулж, бүрэлдэхүүнийг батлах тухай хэлэлцэнэ. 

10:00 цагт Монголын Хүүхдийн ордоны Бага танхимд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй ТББ-уудтай гэр бүлийн хөгжил, тулгамдсан асуудлуудын талаар санал солилцоно.

11:00 цагт Хан-Уул эрүүл мэндийн төвд гемодиализ эмчилгээ буюу бөөр орлуулах эмчилгээний тасгийн нээлтийн үйл ажиллагаа болно.

12:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Дэлхийн эм зүйчдийн өдөрт зориулж “Эм” холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

13:00 цагт ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангид /Орбит дах/ Монгол, АНУ-ын аврагчдын хамтарсан дадлага сургууль болно. Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Аляскийн үндэсний гвард, Номхон далайн тусгай ажиллагааны командтай хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн удирдлага” сургалт, дадлага сургууль үргэлжилж байна.

14:00 цагт МҮЭСТО-нд Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах талаар ЭМЯ-наас хэрэгжүүлэх хөтөлбөрийг танилцуулж, санал авах, нийгмийн түншлэлийг өргөжүүлэх, салбарын ажилчдын захиалга баримт бичгийг Эрүүл мэндийн сайдад гардуулах зорилготой зөвлөлдөх уулзалт болно.

Сүхбаатарын талбайд Ургацын далай өдөрлөг худалдаа эхэлнэ. 21аймаг сумдаас ногоочид, гар урчид, зөгийн фермерүүд, цагаан идээ болон Хүнсний үйлдвэрүүд оролцоно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл