8o
Улаанбаатар хот
mobile menu

Бондын мөнгөөр гараа угаасан Н.Мөнхбатыг “Фортуна”-тай хамт шалгана

2016-09-22 09:16:00



Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат, Эдийн засгийн хөгжлийн яамны удирдах албан тушаалтнуудыг сэжигтнээр татан шалгаж байгаа талаар 2014 оны 8 дугаар сарын 01-ны өдөр  Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр мэдэгдэж байсан. 2014 оноос эхлэн "Чингис”, "Самурай” бондын хөрөнгийн зарцуулалтад анхаарлаа хандуулж, шалгаж эхэлсэн АТГ газар  Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, болон  УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр нарыг шалгаж эхэллээ. Сайд асан Н.Батбаяр нь “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр энэ сарын 15-ны өдрөөс эхлэн АТГ-т шалгагдаж эхэлсэн юм байна.
 Арын сайхан хангай нутгийн иргэдийн итгэлийг хэдэн удаа даан  УИХ-д сонгогдсон “Фортуна” Батбаяр 2012 онд Эдийн засгийн хөгжлийн сайд болмогцоо бонд босгох ажлыг гардан гүйцэтгэсэн. “Чингис” бондыг санаачилж, 1.5 тэрбум ам, доллар,  Японоос “Самурай” бондын 600 сая доллар,  “Кредит Свисс” банкнаас 300 сая ам.доллар, БНХАУ-ын Хөгжлийн банкнаас 162 сая ам.долларын зээлийг тухайн үед тус банк авсан байдаг. Бондын эргэн төлөлт 2017 оноос төлөгдөхөөр цаг нь тулчихаад байгаа энэ үед тэднийг шалгаж эхлэв. Н.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа аж. 
Харин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын хувьд Н.Батбаярын туслахаар 2004 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд түүнийг дагаж,  10 гаруй  жил таваргасан ч эцэс сүүлд хоёулаа шүүхийн хаалга татахаар боллоо.  
Төсвөөс гадуур зарцуулагдсан “Чингис”, “Самурай” бондуудын хөрөнгө 20-иод тэрбумаар хаашаа ч юм алга болж. Нүдэнд өртөхөөр хийсэн ажил нь аймгуудыг Улаанбаатартай холбосон авто зам, өргөн уулзварууд. Н.Батбаяр сайд байх хугацаандаа 33 уулзвар, 122 км хурдны зам барих ёстой гэж “Чингис бонд”-ын хөрөнгөөс 200 сая ам.доллар “Гудамж” төсөлд гаргаж өгсөн.
Товчхондоо энэ бүх хулгай, луйврын зохион байгуулагч, голлон тоглогч нь Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр гэдгийг олон удаа хэвлэлүүд онцолж байсан. 

Тиймээс ч түүнийг М.Мөнхбатыгаа чирээд “Нүүрс” гэх тодотголтой Л.Гансүхийн араас дээлээ нөмрөх хамгийн магадлал өндөртэй хүн хэмээн нэрлээд байна.

 
 Түүний идсэн уусан мөнгө нэгээр дуусахгүй. Үүнээс гадна өнгөрсөн онд Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкны удирдлагууд Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь 38 хувьтай байхад уг газарт шинээр зам тавихаар Засгийн газарт ташаа ойлголт төрүүлэн Засгийн газрын тогтоол гаргуулж, ингэхдээ нэмээд нийт 46.3 тэрбум төгрөгийг “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн. Мөн Замын-Үүд хилийн боомтын ачааны шалган нэвтрүүлэх цогцолборт 8.7 км хатуу хучилттай замын ажлыг гүйцэтгэхээр ТЭЗҮ хийхэд 20 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх боломжтой гэж байхад Халзанбүргэдэй-Солонготын чиглэлийн замын хөрөнгийг баталсан яг тэр өдрийнхөө Засгийн газрын хуралдаанаар давхар оруулж ирээд 33 тэрбумаар хөрөнгийг батлуулж Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид санхүүжилт шийдэж өгсөн хэмээн АТГ мөн л шалгаж байсан. Тухай үед АН засаг барьж байсан бөгөөд асуудал тэгсхийгээд намжсан. 
Харин одоо Фортуна” Н.Батбаяр Эрүүгийн хуулийн тусгай зүйл ангийн 263 дугаар зүйлийн 263.2- т Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал  эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийгтаван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн хуулийн заалттай юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Хөрөнгийг нь ах дүү амраг садантай нь хураа. Тэгээд л болоо. Баттулга, Алтанхуяг гээд л бүгдийг нь хураа. Ийм шийдэлд хүрэх аавын хүү алга уу. Шорон бол хэрэггүй шүү. Эсвэл асуулгүй буудаж ал.
2016/09/28 122.201.22.219
Yagaad
5 jil abahguiee barag l tensen abaad bayjaad garaad irne. Iim bolno gedgiig medej hiideg bhgui yu da. Eruusu shuud mungu segsreh zorilgoor l tuslahtaiga hamtarch hiisen yma. 20 jiliin yl uguud mungnii
2016/09/24 202.70.46.232
ЗОЧИН
АН -Авилгачдын Нам
2016/09/24 103.212.118.176
Эрдэнэбилэг
Юм хийсэн хүнийг хамт байсан юм шиг бичсан та өөрөө хусчихсан юм уу эсвэл авч чадаагүй дээ матаад байна уу? Ойлгоход хэцүүхэн л байна шүү. Араа мэдэж бичээрэй дээ.
2016/09/22 202.21.106.123
зочин
одоо тар битгий юм хий батбаяр шиг шалгуулна шүү
2016/09/22 202.179.31.16
zocin
naad buurunhii helter novsoo sain salga
2016/09/22 202.9.44.61
иргэн
торгуулснаас 5 жил шоронгийн хамгийн тансаг камерт байж байгаад гарийншдээ, мөнгө байхалдаа
2016/09/22 1.25.153.9
лалар
Бүх хөрөнгийг нь хурааж буудаж ал, устага
2016/09/22 27.123.215.222
zochin
Genco-giin zalgisan 300 say dollaraas davj garhaar idsen nuhur du.
2016/09/22 150.129.140.26
Монгол 3-р сургуулийн тооны багш
Хөдөлмөрийн хөлс 192 000₮ * 51 = 9 792 000₮. 33 тэрбум - 20 тэрбум - 979200= 12 902 080 000₮-н цэвэр ашиг. Ийм л компани байгуулах хэрэгтэй юм байна даа
2016/09/22 202.131.235.198
shalga
uls ornoo urund unagaj dampuuruulsan nuhdig sain shalga
2016/09/22 203.169.48.133
Цэцэн
Их хурлын гишүүд сайд нар эр эмгүй шуналын туламнууд туслахуудаа шоронд түлхчихээд өөрсдөө ард нь гэмгүй царайлаад л хэзээ нэгэн цагт бурхан шийтгэх л байхдаа
2016/09/22 150.129.141.125
  • Recent
  • Most Read
  • Most Comment