8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөрийн хөтөлбөрт тусгах саналаа хэллээ

2016-09-22 10:08:21

Өмнөговь  аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, 2017 онд нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулж буй энэ үед иргэд та бүхний дуу хоолойг сонсож байна. Өнөөдөр буюу 9 сарын 21-ийн 11 цагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон зорилтот бүлгийнхэнтэй аймгийн удирдлагууд уулзаж, Засаг даргын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлд оруулах саналыг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвтэй болох, тэдэнд чиглэсэн мэдээ мэдээллийг сайжруулах, төсөл хөтөлбөрийг аль болох нээлттэй ил тод байдлаар зарлаж, зөв хүндээ олгох, амралт сувилалын газартай болох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол эрүүл мэндэд анхаарах, тэдний ажиллах орчныг сайжруулах, өрхийн эрүүл мэндийн төвийг нэмэгдүүлэх зэрэг олон саналуудыг дэвшүүлсэн юм. Бүгдийг нэг дор шийдвэрлэх боломжгүй ч үе шаттайгаар асуудлыг шийдвэрлэж, энэхүү саналуудыг судалж Засаг даргын мөрийн хөтөлбөр, 2017 оны үндсэн чиглэлд тусган ажиллахаа аймгийн удирдлагууд онцоллоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment