Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, 2017 онд нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд оруулах иргэдийн саналыг авсаар байна. 9 сарын 21-ийн 17 цагт Нутгийн удирдлагын ордоны “Сүлд” танхимд уул уурхайн төлөөлөл, байгаль орчны салбарт ажиллаж байгаа ажилчидтай Засаг даргын мөрийн хөтөлбөрт санал авах хэлэлцүүлгийг хийж, иргэд дараах саналуудыг дэвшүүллээ.
- Төрийн байгууллагын хүнд суртлыг арилгах
- Уул уурхайн үйл ажиллагааг дэмжинэ гэдэг атлаа байнгын хяналт шалгалт хийдэг асуудлыг харж үзэх
- Газар тариалан, ан амьтдын усан хангамжийг нэмэгдүүлэх
- Байгалийн үзэсгэлэнт газрыг унаган төрхөөр нь сэргээж хадгалах
- Даланзадгад сумын хэмжээнд орон сууцанд цэвэр ус хэмнэх хушууг байрлуулах
- Булгийн эхийг хашиж хамгаалах ажлыг үр дүнтэй, эрчимжүүлэх
- Заг, бутлаг ургамлаа хамгаалах
- Цөлжилтийг бууруулах
- Агаарын бохирдлыг бууруулах зэрэг маш олон зүйлд санаа зовниж явдагаа илэрхийлж байлаа.