8o
Улаанбаатар хот
mobile menu

Статистик мэдээлэл бол хөгжлийн суурь ойлголтуудын нэг

2016-09-22 11:18:00

Япон улсын Статистикийн Синфонике байгууллагын дарга Акихико Ито болон холбогдох албаны хүмүүс Өмнөговь аймгийн удирдлагуудтай уулзлаа. Тухайн улс орны хөгжлийн үзүүлэлтэд статистик мэдээлэл хамгийн чухал үүрэгтэй. Тийм учраас статистик тоон мэдээллийг үнэн бодитой, чанартай болгох зайлшгүй шаардлага байдгыг хэлж байлаа.Тэрээр  Өмнөговь аймгийн статистик мэдээлэл олон улсын стандартад нийцэхүйц байгааг онцолж байсан юм.

Цаашид ажлын үр дүнгээ нэмэгдүүлж хамтран ажилласнаар аймаг орон нутгаа хөгжүүлэх баримт бичиг боловсруулах, иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах зэрэг олон боломж нээлттэй болох юм. Өмнөговь аймгийн удирдлагуудын зүгээс хөгжлийн суурь ойлголтуудын нэг статистик мэдээллийг чанаржуулах, үнэн бодитой болгох, тус байгууллагын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах бүрэн боломжтойгоо илэрхийллээ.

Мөн энэ үеэр Монгол улсын 3 сая дахь иргэн Х.Монголжин охин Японы Статистик Синфонике байгууллагын төлөөлөл, Өмнөговь аймгийн удирдлагуудтай уулзлсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment