8o
Улаанбаатар хот
mobile menu

Ипотекийн зээлийн журам ингэж үргэлжилнэ

2016-09-22 14:26:36

Барилга хот байгуулалтын яам, Монголбанкны зүгээс ипотекийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн ерөнхий журмыг шинэчлэн баталжээ. Зээлийн журам хэрхэн шинэчлэгдсэнийг хүргэж байна.

ЗЭЭЛИЙН ХУГАЦАА 20 ХҮРТЭЛ ЖИЛ

 -Зээлийн хүү /жилийн/ 8 /±1/, тухайн жилийн инфляциас хамаарч улиралд нэг удаа өөрчлөгдөж болно.

 -Урьдчилгаа төлбөр 30%-аас дээш/ Өөрийн өмчлөлийн орон сууцыг урьдчилгаа хэлбэрээр барьцаалж болно/

 -Өрхийн өр орлогын харьцаа татварын өмнөх орлогын 45 хувиас ихгүй

ЗЭЭЛДЭГЧИД ТАВИГДАХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

-Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай

-Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх.

-Өрхийн гишүүний аль нэг нь Засгийн газрын 2009 оны 368 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх

-Өрхийн гишүүний аль нэг “Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Сангийн сайд, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 45/49/А-108 дугаар хамтарсан тушаал, захирамжаар баталсан “Иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулах харилцааг зохицуулах журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх

-Тухайн байгууллагад 1,5 жилээс доошгүй хугацаанд ажилласан байх

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

 -Зээл хүссэн өргөдөл

 -Зээлдэгч болон хамтран зээлдэгчийн анкет

 -Гэр бүлийн насан хүрсэн гишүүдийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

 -Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт

 -Байнга оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт /Ам бүлийн гишүүдийн овог нэрийн хамт/

 -Худалдан авагч итгээдтэй хийсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээ

 -Худалдан авах орон сууцны эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ

-Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан дэлгэрэнгүй лавлагаа

-Шаардлагатай үед барьцаа хөрөнгийн эрх бүхий байгууллагаас хийсэн үнэлгээ

-Зээл хүсэгч нь бусад банк, банк бус санхүүгийн байгууллагад хэвийн зээлийн өрийн үлдэгдэлтэй бол тус банк, банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээ, дансны хуулга

-Урьдчилгаа төлбөрийг төлсөн, эсхүл төлөх боломжтойг батлах баримт /Хадгаламж, харилцах дансны хуулга Г.М/

ЦАЛИНГИЙН ОРЛОГОТОЙ БОЛ,

-Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /Сүүлийн 2-3 жилийн хугацанд нийгмийн даатгал төлөгдсөн хэсэг, ажилд томилсон тушаал хэсэг, иргэний зураг, нэр, мэдээлэлтэй хэсгүүдийг хувилна/

-Ажлын газрын үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн гэрээ

-Цалингийн дансны хуулга, ажил олгогч байгууллагын цалингийн тэмдэглэл, тодорхойлолт, хүснэгт

БИЗНЕСИЙН ОРЛОГОТОЙ БОЛ,

-Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд хуулийн дагуу зайлшгүй тусгай зөвшөөрөл авах шаардлагатай бол эрх бүхий байгууллагаас авсан албан ёсны зөвшөөрөл, лиценз, ажлын байрны дүгнэлт, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг бол түрээсийн гэрээ

-Өрхийн бизнесийн үр ашгийн тооцоо, бараа материал, бизнесийн орлогын бүртгэл, хар дэвтэр, харилцах, хадгаламжын дансны хуулга

-Зээл хүсэгч нь хувьдаа хуулийн этгээдтэй, түүнээс орж ирэх орлогоор зээл, зээлийн хүүний төлбөрийг төлөх бол аж ахуй нэгжийн гэрчилгээ, дүрмийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, сүүлийн 2 жилийн татварын албаар баталгаажсан санхүүгийн тайлан

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

 -Компанийн дүрэм, гэрчилгээний хуулбарууд нотариатаар баталгаажуулах

 -Компанийн одоо явуулж байгаа үйл ажиллагаа, танилцуулга

- Барьцаа хөрөнгийн мэдээлэлүүд /хаяг, байршил, м.кв, өөрсдийн үнэлгээг тусгасан хүснэгт

- Захирлын оршин суугаа хорооны тодорхойлолт

- Цээж зураг

-Иргэнийн үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

-Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан /татварын албараар баталгаажсан/

-Барьж байгаа амины орон сууцуудтай холбоотой зөвшөөрөл гэрэ, хэлцэлүүд

-Одоо явуулж байгаа үйл ажиллагааны түрээсийн гэрээ

- Байгууллагын болон хувийн орлого ордог дансны хуулгууд /орлогоо баталгаажуулах үүднээс бүхий л орлогуудыг тусгах шаардлагатай/ 

-Барьцаа хөрөнгүүдийн үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас авсан түүхчилсэн лавлагаа

- Үйл ажиллагаа явуулах, болон явуулж байгаа газруудын гэрчилгээнүүд

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Нам бус
яана даа МАН ард түмнээр тоглож дууслаа..Одоо сонгуулиа АН-д өгөөрэй уриалж байна.Бид МАН-г сонгож чадсан, хулхидууллаа одоо болъео.
2016/09/24 112.72.11.124
Зочин
Агаарын бохирдолын эсрэг гэр хороололыг дахин төлөвлөлтөнд баригдаж бга орон сууцыг 5% болгохгүй л юм бол дахин төлөвлөлтийн байрнаас авах ямарч хэрэг алга
2016/09/23 139.5.216.42
лангуу түрээсэлгч
тэр татварын тайлан энэ тэр гэсэн бичиг баримтыг нэг лангуу түрээсэлж худалдаа хийдэг бид нарт татварын газар боломжтой баталгаа өгөхүү улам хэцүү болгоод байх юм энэ засгийн газар
2016/09/22 112.72.11.106
лангүү түрээсэлгч
АА
2016/09/22 112.72.11.106
Buhimdal
Ingej blhgvie yaj bj 30%iig olloo do ta nar ard tvmneeree dendvv togolj bna ard tvmen udaan ingej deerelhvvlehgvi shv
2016/09/22 202.72.242.5
дургу хүрмээр
ёо ёо, ямар аймар их бичиг баримт вээ, тэртээ тэрэнгүй банк тэр байрын барьцаанд авч байж
2016/09/22 1.25.153.9
jiriin negen irgen
5% ba tuuneesh doosh hubi bolgochuul ard irgediin amidral saihan bolno
2016/09/22 202.70.46.235
Зочин
Зээлийн хүү 8% боловч яг 20 жил төлвөл авсан зээлээ 2 дахин нугалж төлнө. Ядаж орон нутагт 5% болговол орон нутгын хөгжил цаашлаад хотод байгаа 1 сая хүн орон нутагт амьдрах боломжыг олгох хэрэгтэй
2016/09/22 203.91.115.45
Урнаа
Залуу хүмүүсд ажилласан жилийг ийм өндөр 1,5 жил гэдгийг багасгаж болохгүй юу? өмнө нь 1 жил билүү 6 сар байлуу энийг бодолцвол яасийн бэ?
2016/09/22 202.179.11.10
Зочин
Хунацааны шаардлага өндөр болсон байна. байгууллагад ажилсан жил 1,5 жил буюу 18 сар гэдэг залуу хүүхдүүдэд урт байнаа
2016/09/22 103.194.176.5
altaaa
80m2-iin hizgaarlalt ni baihgui boloj baigaa yumuu?
2016/09/22 202.9.40.94