8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Сайханбилэг Н.Энхбаярыг Шадар сайд болгох саналыг анх тавьжээ

2015-12-10 14:26:00

МАХН-ын  Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Шаравдорж, нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан нар дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэд хурлын үеэр МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад, Шадар сайд Ц.Оюунбаатарыг Эрүүл мэндийн сайдад томилуулах хүсэлтийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт өргөн барьсан гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Түүнчлэн "Н.Энхбаяр даргыг Шадар сайд болгох саналыг Ерөнхий сайд анх тавьсан. Энэ дагуу МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаад шийдвэрлэсэн байгаа. Энэ асуудлаар МҮАН-тай ярилцаж "Шударга ёс" эвслийн бүлгийн хэмжээнд тохирсон" гэв. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл