Энэ сарын 3-ны өдөр Хятадын тал гадаад паспортын зөрчилтэй Монгол Улсын 16 иргэнийг саатуулсан байна. Тодруулбал, Замын-Үүдийн хилээр нэвтэрсэн манай улсын 16 иргэний гадаад паспорт дээр Монголын талаас нэвтэрсэн тамганы 12 дугаар сарыг 11 дүгээр сар гэж буруу дарсан байжээ. Энэхүү зөрчлийг БНХАУ-ын Эрээн хотын боомтод илрүүлж, тухайн өдөрт нь багтаан нутаг буцаасан байна. Харин цаг хугацаа, хөрөнгө мөнгөөрөө хохирсон иргэд гомдолтой байгаа аж.
Манай 16 иргэн Хятадын хил дээр саатуулагджээ
2015-12-10 14:31:00