8o
Улаанбаатар хот
mobile menu

Ипотекийн зээлийн журамд өөрчлөлт ороогүй

2016-09-23 13:13:56

Ипотекийн зээлийн журмыг Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам хамтран боловсруулж байгаа билээ. Гэхдээ Барилга, хот байгуулалтын яамнаас ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулах тухай саналаа Монголбанкинд ирүүлсэн байна. Уг саналыг Монголбанкны холбогдох удирдлагуудын төвшинд хэлэлцсэн ч одоогоор хариу шийдвэр гаргаагүй байгаа аж. Монголбанкны Захирлуудын зөвлөл өнгөрсөн долоо хоногоос эхлэн ипотекийн зээлийн санхүүжилтийн талаар илүү тогтвортой механизмыг бүрдүүлэхээр хуралдаж, зарчмын саналуудыг хэлэлцэж эхэлжээ. Гэхдээ одоогоор эцсийн шийдвэр гараагүй мөн ипотекийн зээлийн журамд өөрчлөлт ороогүй байгаа юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
БИЧЭЭЧ
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ.Мөн чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас ЧАДАЛ нь тэр. Өглөө бүр санаж бай.
2016/09/23 202.131.252.213
  • Recent
  • Most Read
  • Most Comment