8o
Улаанбаатар хот
mobile menu

Гарал үүслийн гэрчилгээтэй мах худалдаж авахыг анхааруулж байна

2016-09-23 15:02:00


Төв аймгийн дөрвөн суманд малын гоц халдварт шүлхий болон цэцэг өвчний дэгдэлттэй холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тодруулбал, Баян, Баянжаргалан, Баянцагаан, Мөнгөнморьт сумдад Онцгой байдлын газар болон Төв аймгийн цагдаагийн бие бүрэлдэхүүн хорио цээрийн дэглэм тогтоон, ажиллаж байгаа аж. Иймд иргэд олон нийт хүнсэндээ малын мах худалдаж авах бол тухайн малын махны гарал үүслийн болон шинжилгээний бичгийг нягталсны дараа худалдан авч  байхыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment