Нийслэлийн иргэдийн эх орны хөрсөнд ургасан эрүүл, чанартай хүнсний ногоогоор хангах, тариаланчдыг дэмжих зорилго бүхий “Ургацын баяр-2016” үзсгэлэн худалдаа өнөөдөр Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн худалдаанд дүүргийн өрхийн тариалан эрхлэгчдээс гадна Дархан, Сэлэнгэ, Төв, Булган, Ховд, Увс, Өмнөговь аймгийн 60 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож байна. Мөн төрлийн жимс, жимсгэний мод, бут, сөөг борлуулж байна. Үхрийн нүдний модны бут нь 40 мянга, 1 үндэс нь 3500 төгрөг байгаа бол чацарганы мод 1000, тэхийн шээг 3000 төгрөг байна. Харин гоёлын мод буюу Хайлаас, улиасын үндэс 500, шар хуайс 1000, гүүлс 2500 төгрөгөөр борлуулж байна. Үзэсгэлэн, худалдаа ирэх сарын 5-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
“Ургацын баяр-2016” үзэсгэлэн нээлтээ хийлээ
2016-09-23 15:45:00