4o
Улаанбаатар хот
mobile menu

Засгийн газар огцруулах гишүүдийн гарын үсэг нэмэгдсэн үү

2015-11-10 11:52:00

Ч.Сайханбилгийн Засгийн газрыг унагаахын тулд УИХ-ын гишүүн Т.Уянга гишүүдийн гарын усэг цуглуулж эхэлсэн.  Ерөнхий сайд дээсэн дөрөөн дээр байгаа. Түүнийг унагахад цөөн гишүүдийн гарын үсэг дутуу үлдсэн. Тодруулбал Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төсөл дээр одоогоор баттай 17 гишүүний гарын үсэг зурагдчихаад байгаа аж. Угтаа ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөлд 19 гишүүн гарын үсэг зурснаар УИХ-д өргөн мэдүүлж болно. Тэгвэл өчигдөр уг бичигт УИХ-ын гишүүн Х.Баттулга болон Н.Алтанхуяг нарыг гарын үсэг зурсан гэх мэдээлэл цацагдлаа. Мөн өчигдөр орой Зам тээврийн сайд М.Зоригт нисэхийн албан хаагчидтай уулзах үеэрээ “Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт 19 гишүүн гарын үсэг зурчлаа гэж Батхүү утсаар яриад байна” гэсэн аж.  Гэвч энэ яриаг М.Зоригт гишүүн өөрийн твитер хуудсаараа дамжуулан худал мэдээлэл гэж мэдэгдсэн. Тэгвэл энэ талаар Г.Батхүү гишүүн ч мөн үгүйсгээд байгаа юм.


 

 

 


Тэгвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төсөл дээр гишүүдийн гарын үсэг цуглуулж буй  УИХ-ын гишүүн Г.Уянга гишүүн энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан. Өөрөөр хэлбэл Засгийг унагаах сонирхол Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга байсан Б.Батзаяаг баривчилсанд УИХ-ын гишүүн Х.Баттулга ууртай байгаа. Түүнчлэн АТГ-ынхан өнгөрсөн долоо хоногт ЭМСС-ын сайд Г.Шийлэгдамбыг баривчилсанд МАХН-ын дарга Н.Энхбаярч мөн таатай хандахгүй нь ойлгомжтой. Тиймээс Засаг унагаах сонирхол хэн хэнд л байгаа. Хэрвээ эдгээр эрхмүүд нэгдвэл засаг унагаах хурууны үзүүрээр шийдэгдэх асуудал болжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment