Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбаатар хотод 320 мянга гаруй золбин нохой бий гэсэн судалгааг өнгөрсөн онд гаргажээ. Иймээс золбин нохой устгалын ажлыг ирэх сарын 1-нээс эрчимжүүлж, оны эцэст 32 мянган нохойг нэмж устгахаар төлөвлөжээ. Энэ оны эхний найман сарын байдлаар 78 мянга гаруй нохойг 700 гаруй сая төгрөг зарцуулан устгасан бөгөөд ирэх сараас уг ажлыг улам эрчимжүүлэхээр болжээ. Мөн 2002 онд баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, арчлах, золбин нохой, муур устгахад мөрдөх журмын шинэ найруулах бөгөөд эзэнтэй нохой, муурыг бүртгэж, үнэмлэхжүүлэх, нохой, мууранд үржил зогсоох мэс ажилбар хийх, нохойн албан татвар ноогдуулах зэрэг шинэ заалтуудыг нэмж оруулах юм байна.
Оны эцэст 32 мянган нохойг нэмж устгахаар төлөвлөжээ
2016-09-23 17:19:32