8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн Сү.Батболд офшорын асуудлаар дахин тайлбар хийв

2016-09-23 20:47:00

УИХ-ын гишүүн Сү.Батболд офшорын асуудлаар дахин тайлбар хийв

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболд офшор бүсэд алт олборлолтын компанид нэр нь холбогдсон тухай өмнө нь мэдээлж байсан билээ. Тэрбээр энэ тухай өөрийн биеэр Төрийн ордонд тайлбар хийж байсан бөгөөд өчигдөр дахин задарсан баримтууд дотор Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболдын нэр байгааг The Guardian онцолсон.

Тэгвэл энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор "Алтай Холдинг" дараах мэдэгдлийг гаргасан байна. Мэдэгдлийг бид бүрэн эхээр нь хүргэж байна.

Мэдэгдэл

Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр УИХ-ын гишүүн С.Батболд, Алтай холдинг ХХК-ийн талаар мэдээлэл гарч байгаа тул дараах мэдэгдлийг хийж байна. С.Батболд 1992 оноос Монгол Улсын томоохонд тооцогдох Алтай трейдинг компанийг үүсгэн удирдаж байсан. Алтай трейдинг компани нь Бороогийн алтны ордыг түшиглэн боловсруулах үйлдвэр байгуулах нээлттэй сонгон шалгаруулалтад шалгарч, гаднын хөрөнгө оруулагчтай хамтран уг төслийг хэрэгжүүлэх явцад хувьцаа эзэмшигч байсан тухай С.Батболд нэг бус удаа олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж байсан.

Төрийн албанд орохоос өмнө тэрээр Алтай трейдинг компанийг төлөөлж Бороо Гоулд ХХК болон түүний толгой компани болох Бороо Монголиа Майнинг компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн байсан бөгөөд 2000 оны 8 сард Гадаад хэргийн дэд сайд болохоосоо өмнө тухайн компани болон бусад аж ахуйн нэгжүүд дэх албан тушаалаасаа татгалзсан болно. С.Батболд төрийн албанд орохоосоо өмнө Монгол Улсын бүртгэлийн байгууллагуудад эдгээр компанийн ТУЗ-ийн гишүүний хувьд холбогдох мэдээллийг ил тодоор өгч байсан тул эдгээр мэдээллийг холбогдох байгууллагууд сайтар мэдэж байсан төдийгүй өнөөдөр ч мэдсээр байгаа. Бороо гоулд нь 1998 оноос дийлэнх хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн төсөл байсан бөгөөд 2007 оноос 100 хувь гадаадын хөрөнгө оруулалт бүхий компани болсон.

Зарим нэг хэвлэлд иш татсан Их Британийн "Гуардиан" сонинд ч түүнийг төрийн албанд орохоосоо өмнө, бизнес эрхэлж байхдаа тус компанийн ТУЗ-ын гишүүн байсан гэж дурьдсаныг орхин төрийн албан тушаалд байх үедээ байсан мэтээр гуйвуулж буйд харамсаж байна.

Дашрамд дурдахад 1998 онд Бороо гоулд компанитай багйуулсан Тогтвортой байдлын гэрээг 2012 оны сонгуулийн дүнг байгуулагдсан Засгийн газраас ажлын хэсэг байгуулан, шалгаж дүгнэхдээ тухайн гэрээ нь хуулийн дагуу байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар, Бороо гоулд компани гэрээний заалт бүрийг мөрдөж ажилласан, аливаа илүү хөнгөлөлт эдлээгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Тус дүгнэлтэд дурьдсанаар төслийн ТЭЗҮд Бороогийн алтны ордыг 9 жил ашиглахаар тусгасан байсныг 13 жил болгож, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлсэн байдаг. Мөн компани нь Монгол улсын төсөвт төлбөл зохих татвар, хураамжийг төлсөн бөгөөд эдгээрийн нийт дүн 2004-2012 онд 254 тэрбум 453 сая төгрөг болсон ажээ. С.Батболд нь төрийн албанд орохоос даруй 2 жилийн өмнө тус гэрээ байгуулагдсаныг нь онцлох нь зүйтэй.

УИХ-ын гишүүн С.Батболд нь энэ төслийн үүх түүх, түүний удирдаж байсан аж ахуйн нэгжийн оролцооны талаар нэг бус удаа ярилцлага өгч, олон нийтэд ил тод нээлттэй байсан бөгөөд холбогдох хуулийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлгээ ч мөн өгч байсан. Одоо УИХ-ын гишүүн С.Батболд, Алтай трейдинг компани нь Бороо гоулд төсөлтэй холбоотой аливаа нэг аж ахуйн нэгжид хувьцаа эзэмшдэггүй, холбоотой үйл ажиллагаа явуулдаггүй гэдгийг тэмдэглэе.

Хуулийн дагуу ил тод явагдсан үйл ажиллагаа нууцлаг, хууль бус мэтээр улс төрийн зорилгоор мушгин гуйвуулж бөайгаад харамсаж, хэвлэл мэдээллийн байгууллагууд үнэн зөв бодит мэдээг олон нийтэд хүргэнэ гэдэгт итгэж байна.

Алтай Холдинг ХХК
2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ви
Хулгайчаа,хулгайчаа гэж үеийн үед чамайг үр удмаар чинь хараах болно.
2016/09/27 202.179.23.185
МОНГОЛ
МАН ЯРИХАН НЬ КОМУНИСТ ХУЛГАИ ЛУИВАРДАХ НЬ НАЦИСТ
2016/09/25 202.179.29.241
zochin
ii l huniig songoson bn shuu ta nar songuulidaa anhaarah heregtei odoo 1000 ch yariad nemergui MANgaruud MANgas tsarailaad l bj bn
2016/09/25 150.129.143.24
Zorig
Hudlaa hudlaa
2016/09/24 202.9.44.78
kill
ard tvmen chamaig ger bvleer chin shond dvvjilex tsag irnee
2016/09/24 202.179.31.93
ЗОЧИН
БАЯН ХҮН БАЯЛАГТАА ХАХАЖ ҮХЭХ ГЭЖ БАЙГААГАА АРД ТУМЭНДЭЭ ГАЙХУУЛААД БАЙГАА ЮМ УУ ХААШАА ЮМ ЯГ НАРИЙНДАА БОЛ МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГӨӨР АРД ТҮМЭНЭЭС НЬ БУЛААЖ АВААД БАЯЖСАН БАЙХ ШҮҮ ХАРИН ОДОО БУЦААГААД ӨГ
2016/09/24 202.9.44.135
зочин
Ойлгохгүй юм ааааа
2016/09/24 202.126.89.199
Иргэн
Хулгайч хүн хулгайчийг бариарай гэхэд өндөлздөг шиг одоо нэг их мэдэгдэл гаргаад ч ард түмэн итгэх үү, тэр офшордох мөнгөө сайн дураараа ядарсан улс орондоо хандивлах үйлсийг түчээлэх юм биш үү.
2016/09/24 122.201.21.64
иргэн
Хүний нүүр яаж хардаг ю м бэ? Дальдчаад. Өнөөдөр өлмөн зэлмэн явж байгаа хүмүүс тэр их мөнгөөр хүн шиг амьдарч болох байж дээ. шудрага хүн бол өөртөө гутах байхдаа.
2016/09/24 150.129.142.126
Zochun
Opshir dans ezemshdegee uguisgeegui yum bna gej oilgogdoj bna
2016/09/24 202.70.46.239
иргэн
батболд гэгч гэмт этгээдийн монголоос хулгайлж бий болгосон олон зуун сая долороор үнэлэгдэх хөрөнгө нь Англи, Америкт хуучин. шинэ олон эхнэр хүүхдүүд нь амьдардагыг чикагод амьдардаг монголчууд мэд
2016/09/24 202.179.24.211
Zochin
Huuliin daguu bol uls ornii erdes bayalgiig gadniihantai niilj hulgai hiigeed hil davuulj bolnoo l geh geed bainaadaa yanz ni.omhii hulgaichiig staazal....
2016/09/24 139.5.216.195
zochin
neg bol shorond olon jiliin yal uguud hii eswel munguu eh orondoo awchirj uguh heregtei,ih olon ard tumnii haraal idej bga,uhehdee tamruugaa tonilono doo
2016/09/24 202.9.44.54
zochin
turiin alband baigaagui ch gesen offshort munguu hiih hereggui,naad hulgaich chini ene yaria garanguut aigaad dandaa tarhi ugaaj hudlaa taailbar hiine,turuulj duugarsan yu gedeg bile,barij shorond hii
2016/09/24 202.9.44.54
ха ха
Ийм луйварчид АН болон МАН д олон бий. НАМыг төрд гарах хэрэгсэл болгоод удаж байна. БИД төр гутаасан луйварчдыг дэмжсээр ирлээ
2016/09/24 122.201.21.106
Зочин
Илүү дутуу тайлбар хийж тархи угаах гээд юугаа хийхэв.Офшорт данстай гэдэг нь тодорхой болжээ .
2016/09/24 182.160.36.76
kiuy
hudlaa
2016/09/23 203.91.117.8
Хараа
Ичэж амидраасай. Авгай хууухэд н Бостон Лондон Чикаго Белла виста гээл амидарч бдгиийн
2016/09/23 150.129.143.123
  • Recent
  • Most Read
  • Most Comment