Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр газар тариалангийн бүс нутгаар энэ сарын 23-наас 26-ны өдрүүдэд хур тунадастай, хугацааны эцсээр нойтон цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулжээ. Агаарын хэм өмнөх хоногуудаас 8-13 хэмээр буурч, шөнөдөө хөрсөн дээр -0, -5 хэм хүрч цочир хүйтрэх төлөвтэй байна. Ургац хураалтын ажилд оролцож буй нийт иргэд, малчид, хадланч, тариаланчиддаа анхааруулахад цочир хүйтрэл, нойтон цас орох үеэр өөрсдийн аюулгүй байдал, бэлэн байдлаа хангах, үр тариа, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдах, цасанд дарагдахаас урьдчилан сэргийлэх, авто замд халтиргаа үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна. Мөн хөдөө орон нутагт цаг агаарын цочир хүйтрэлийн үеэр малчид малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.
Сэрэмжлүүлэг: Газар тариалангийн бүс нутгаар хасах хэм хүрч цочир хүйтэрнэ
2016-09-24 10:23:00