Дорнод аймгийн Хэрлэн суманд энэ сарын 6-ны өдөр долоон настай хүүг хөнөөсөн хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус өдөр Дорнод аймгийн Цагдаагийн газарт Хэрлэн сумын I багт 7 настай хүү амиа хорлосон байна гэх дуудлага ирсэн байна. Цагдаагийн байгууллагынхан дуудлагын мөрөөр очиж шалгаад хүүгийн үхэлд гадны нөлөө орсон болохыг тогтоосон аж. Түүнчлэн тус хэрэгт иргэн Б-г холбогдолтой хэмээн саатуулан шалгаж байгаа юм байна.
7 настай хүүгийн үхэлд гадны нөлөө орсон болохыг тогтоожээ
2016-09-24 10:55:44