Дорноговь аймгийн Замын-Үүд дахь Сум дундын прокурорын газраас гаалийн улсын байцаагч нарын явуулж байгаа захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгажээ.Шалгалт хийсэн хугацаанд гаалийн улсын байцаагч нараас 204 хүнд торгуулийн арга хэмжээ авч захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан байх ба торгуул оногдуулахдаа хуулийн зүйл заалтыг буруу бичдэг, шийтгэвэр бичихээс 1-2 хоногийн өмнө торгуулийн мөнгийг төлүүлдэг зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Шалгалтын дүнг гаалийн газрын удирдлага болон байцаагч нарыг оролцуулан танилцуулж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар прокурорын шаардлага бичжээ.
Гаалийн байцаагчид хуудас бичилгүйгээр торгодог зөрчил илэрчээ
2016-09-25 13:25:00